Газар дундын тэнгисийн цахлай

Газар дундын тэнгисийн цахлай (Ichthyaetus melanocephalus) нь бараг бүх Европоор тархсан бяцхан цахлай бөгөөд ихэвчлэн зүүн өмнөд хэсгээр, ялангуяа Хар тэнгисийн орчим, Туркийн төв хэсгээр дайралдана.

Газар дундын тэнгисийн цахлай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Ichthyaetus
Зүйл: I. melanocephalus
Латин нэр
Ichthyaetus melanocephalus
(Темминк, 1820, Адриатын тэнгисийн эрэг)
Ижил утгатай нэршил

Larus melanocephalus

Ichthyaetus melanocephalus

Их Британи, ялангуяа Английн зүүн болон өмнөд хэсгээр 2000 онд дор хаяж 90 хос шувуу байв.

Өвөл цагт Газар дундын тэнгис, Атлантын далайн эрэг орчим уруу нүүдэллэдэг.

36-38 см урттай, жигүүрээ дэлгэвэл 98-105 см болно.

Загас, өт хорхой, хаягдал, шавьж, цөвдөл, сэг зэрэг юу тааралдсанаараа хооллоно.

Их Британи, Саутэнд усан зогсоол


Цахим холбоос

засварлах
  Commons: Газар дундын тэнгисийн цахлай – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Газар дундын тэнгисийн цахлай-тай холбоотой мэдээлэл байна.

 

Энэ амьтан судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.