Вьетнамын эдийн засаг
Вьетнамын эдийн засаг — Вьетнам улс социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засагтай. Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээгээр дэлхийн 36-р том эдийн засаг, худалдах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ээр дэлхийн 23-р их улс юм. Ази-Номхон далайн, Дорно өмнө Азийн болон Дэлхийн тодотголтой олон улсын байгуулагуудад гишүүнээр элсчээ.
Урьд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсныг 1980-аад оны дундуурх «Дой мой» (шинэчлэл)-н үеэр таван жилийн төлөвлөгөөн дээрээ зах зээлийн, нээлттэй шинжийг нэмж хольсноор одоогийн холимог бүтцийн эдийн засаг бий болж, хурдацтай хөгжсөн. 21-р зуунд Вьетнам нь дэлхийн эдийн засгийн салшгүй хэсэг болж байна. Вьетнамд жижиг дунд үйлдвэр хөгжсөн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Эдийн засаг тогтвортой өсч буй нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихээр татдаг. Үүнд тансаг зочид буудал, амралтын газар бий болж, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна.
«Pwc» компанийн 2017 онд үнэлснээр Вьетнамын жилийн ДНБ 5.1% өсөх бөгөөд тус хурдаар 2050 онд дэлхийн 20-р том эдийн засаг болж дэвших юм.[1] Мөн улс нь Дараагийн арван нэг, Өсөлттэй зургаа зэрэг илүү хөгжиж буй орнуудын тоонд нэрлэгдсэн.[2][3]
Дотоодын нийт бүтээгдэхүүн
засварлахВьетнамын 2021 оны Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ нэрлэсэн үнээр 355 тэрбум ам.доллартай тэнцжээ. Худалдан авах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ийн дүнгээр 1.14 их наяд ам.доллартай тэнцэж байна.[4] Нэг хүнд ноогдох нэрлэсэн ДНБ нь 3760 ам.доллар, ХЧТАТ-аар тэгшитгэсэн нь 11620 ам.доллар болсон.
Эдийн засгийн салбараар авч үзвэл хөдөө аж ахуй 15.3%, аж үйлдвэр 33.3%, үйлчилгээ 51.6% тус тус эзэлж байна.
Эдийн засгийн салбар
засварлахХөдөө аж ахуй
засварлах2003 онд 30.7 сая шоо метр мод бэлтгэсэн.
Далайн эрэг, гол мөрнөөр загасны аж ахуйтай. 2003 онд 2.6 сая тонн загас барьсан. Сам хорхой экспортолдог.
Гол нэрийн бүтээгдэхүүний 2018 оны үйлдвэрлэсэн тоо хэмжээг жагсаавал:
- 44.0 сая тонн цагаан будаа (дэлхийд Хятад, Энэтхэг, Индонез, Бангладешийн дараа 5-р байр);
- 17.9 сая тонн чихрийн нишингэ (дэлхийд 16-р байр);
- 14.8 сая тонн хүнсний ногоо;
- 9.8 сая тонн маниок (дэлхийд 7-р байр);
- 4.8 сая тонн эрдэнэ шиш;
- 2.6 сая тонн энэтхэг самар (дэлхийд 1-р байр);
- 2.0 сая тонн гадил (дэлхийд 20-р байр);
- 1.6 сая тонн кофе (дэлхийд Бразилын дараа 2-р байр);
- 1.5 сая тонн далдуу мод (дэлхийд 6-р байр);
- 1.3 сая тонн амтат төмс (дэлхийд 9-р байр);
- 1.2 сая тонн тарвас болон жимс, хүнсний ногоог хураадаг байна.
Аж үйлдвэр
засварлахАж үйлдвэрийн салбарт цахилгаан бараа, хүнс, тамхи, хувцас нэхмэл, химийн бараа, гутал зэрэг орж байна. Вьетнам нь Хятадтай ойр байдгийнх Азийн шинэ аж үйлдвэрийн төв болж байна. Ялангуяа Япон, Өмнө Солонгосын үйлдвэрүүд энд байгуулагдсан. Тухайлбал Вьетнамд «Samsung» гар утасны 40% үйлдвэрлэгдэж байна. 2019 онд Ханой хавьд Самсонгийн 200000 ажилтан байна. «LG» хэлэхдээ Вьетнамыг «арвин их ажиллах хүч» гэж цохон тэмдэглэжээ. Сүүлийн арванд автомашины үйлдвэрүүд байгуулагдсан.
Үйлчилгээ
засварлахҮйлчилгээний салбар дотроос аялал жуулчлал хөгжиж байна. 2012 онд 6.8 сая, 2016 онд 10 сая жуулчин хүлээн авсан. Ханой, Хошимин, Хой Ань, Халон хотуудаар аялдаг.
Статистик
засварлахДараах хүснэгтэд 1990-2019 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харуулсан. Сайн үзүүлэлт болон 5%-аас ихгүй инфляцийг ногоон сумаар ялгав.[5]
Он | ДНБ (ХЧТАТ) (тэрбум $)[6] |
ДНБ (ХЧТАТ) (нэг хүнд, $)[7] |
ДНБ-ий өсөлт (бодит)[8] |
Инфляци (%) |
Ажилгүйдэл (%) |
Засгийн өр (ДНБ-д эзлэх %) |
---|---|---|---|---|---|---|
1990 | ▲62.4 | ▲917.6 | ▲5.10 % | 36.9 % | 12.3 % | n/a |
1991 | ▲68.4 | ▲984.2 | ▲5.96 % | 81.8 % | 10.4 % | n/a |
1992 | ▲75.9 | ▲1,071 | ▲8.64 % | 37.7 % | 11.0 % | n/a |
1993 | ▲84.0 | ▲1,162 | ▲8.07 % | 8.4 % | 10.6 % | n/a |
1994 | ▲93.4 | ▲1,268 | ▲8.84 % | 9.5 % | 10.3 % | n/a |
1995 | ▲104.5 | ▲1,394 | ▲9.54 % | 16.9 % | 5.8 % | n/a |
1996 | ▲116.3 | ▲1,528 | ▲9.34 % | 5.6 % | 5.9 % | n/a |
1997 | ▲127.9 | ▲1,658 | ▲8.15 % | ▲3.1 % | 6.0 % | n/a |
1998 | ▲136.8 | ▲1,751 | ▲5.76 % | 8.1 % | 6.9 % | n/a |
1999 | ▲145.4 | ▲1,840 | ▲4.77 % | ▲4.1 % | 6.7 % | n/a |
2000 | ▲158.8 | ▲1,987 | ▲6.78 % | −1.7 % | 6.4 % | 31.4 % |
2001 | ▲172.3 | ▲2,134 | ▲6.19 % | −0.3 % | 6.3 % | 32.3 % |
2002 | ▲186.1 | ▲2,282 | ▲6.32 % | ▲4.0 % | 6.0 % | 35.2 % |
2003 | ▲202.6 | ▲2,462 | ▲6.89 % | ▲3.3 % | 5.8 % | 38.8 % |
2004 | ▲223.8 | ▲2,694 | ▲7.53 % | 7.9 % | 5.6 % | 37.4 % |
2005 | ▲248.1 | ▲2,960 | ▲7.54 % | 8.4 % | 5.3 % | 36.5 % |
2006 | ▲273.5 | ▲3,232 | ▲6.97 % | 7.5 % | 4.8 % | 38.4 % |
2007 | ▲300.9 | ▲3,522 | ▲7.13 % | 8.4 % | 4.6 % | 40.9 % |
2008 | ▲324.1 | ▲3,758 | ▲5.66 % | 23.1 % | 4.7 % | 39.4 % |
2009 | ▲344.2 | ▲3,952 | ▲5.38 % | 6.7 % | 4.6 % | 45.2 % |
2010 | ▲370.6 | ▲4,213 | ▲6.42 % | 9.2 % | 4.3 % | 48.1 % |
2011 | ▲401.9 | ▲4,523 | ▲6.24 % | 18.7 % | 4.5 % | 44.6 % |
2012 | ▲452.8 | ▲5,042 | ▲5.24 % | 9.1 % | 2.7 % | 48.4 % |
2013 | ▲486.3 | ▲5,358 | ▲5.42 % | 6.6 % | 2.8 % | 51.8 % |
2014 | ▲526.9 | ▲5,745 | ▲5.98 % | 6.6 % | 2.1 % | 55.0 % |
2015 | ▲565.5 | ▲6,102 | ▲6.67 % | ▲0.6 % | 2.3 % | 57.0 % |
2016 | ▲615.5 | ▲6,573 | ▲6.21 % | ▲2.7 % | 2.3 % | 59.8 % |
2017 | ▲676.9 | ▲7,155 | ▲6.81 % | ▲3.5 % | 2.2 % | 58.2 % |
2018 | ▲741.9 | ▲7,765 | ▲7.07 % | ▲3.5 % | 2.2 % | 58.2 % |
2019 | ▲807.8 | ▲8,374 | ▲7.01 % | ▲3.5 % | 2.2 % | 58.2 % |
Гадаад худалдаа
засварлахВьетнамын гадаад худалдаа 2012 он хүртэл сөрөг, 2012 оноос эерэг гардаг болсон. 2020 онд экспорт 7% нэмэгдэж 282 тэрбум ам.доллар, импорт 4% нэмэгдэж 262 тэрбум ам.долларт хүрчээ.
Экспортын гол бараа нь газрын тос (22.1%), нэхмэл хувцас (17.1%), гутал (10.5%), далайн бүтээгдэхүүн (9.4%), цахилгаан бараа (4.1%) бол гол чиглэл нь Америк (18.8%), Япон (13.2%), Хятад (10.3%), Австрали (6.9%), Сингапур (5.2%) руу байна.
Импортын гол бараа нь машин механизм (17.5%), шатахуун (11.5%), төмөр (8.3%), нэхмэлийн материал (7.2%), даавуу (6.0%) зэрэг бол гол нийлүүлэгч нь Хятад (13.9%), Тайвань (11.6%), Сингапур (11.3%), Япон (11.1%), Өмнө Солонгос (10.4%), Тайланд (5.8%) байна.
Лавлах холбоос
засварлах- ↑ "The World in 2050" (PDF). PricewaterhouseCoopers. Татаж авсан: 24 April 2017.
- ↑ http://www.unescap.org/sites/default/files/AWP%20No.%20102.pdf
- ↑ "VDR.pdf" (PDF). WorldBank.org. Татаж авсан: 5 May 2017.
- ↑ "World Economic Outlook Database, October 2020". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 17 October 2020.
- ↑ "Report for Selected Countries and Subjects". www.imf.org (америк-англи хэлээр). Татаж авсан: 2018-09-11.
- ↑ "Vietnam GDP world bank". data.worldbank.org (америк-англи хэлээр). Татаж авсан: 30 September 2020.
- ↑ "Vietnam GDP Percapita world bank". data.worldbank.org (америк-англи хэлээр). Татаж авсан: 30 September 2020.
- ↑ "Vietnam GDP Growth world bank". data.worldbank.org (америк-англи хэлээр). Татаж авсан: 30 September 2020.