Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-12

ОХУ дахь Ленинград мужийн байршил
ОХУ дахь Ленинград мужийн байршил

Ленинград муж (Орос: Ленинградская область) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Санкт-Петербург боловч засаг захиргааны хувьд Санкт-Петербург нь Холбооны хотын статустай, мужаасаа тусдаа болно. Мужийн нэр нь тус улсын хувьсгалч Владимир Лениний нэрээс улбаатай. Тус мужийн баруун хэсэг нь Ингерманланд буюу Ингриа гэж нэрлэгддэг байв.

Баруун талаараа Финландын булангаар хүрээлэгдэж, Балтын тэнгист гарна. Мөн Финланд, Эстони улсуудтай хиллэнэ. ОХУ дотроо өмнө талаараа Новгород муж, Псков муж, зүүн талаараа Вологда муж, хойд талаараа Бүгд Найрамдах Карель Улстай хил залгана.

Тус мужийн нутагт 1,800 гаруй нуур байдаг. Карельтай залгаа хил нь Европын хамгийн том нуур болох Ладога нуур юм. Мөн Нева мөрөн, Волхов голууд Ленинград мужийн нутгаар урсана. Нийт газар нутгийн 55.5% нь ой хөвч болно. (бүрэн эхээр унших)