Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-27

Японы төрийн далбаа
Японы төрийн далбаа

Япон (яп. 日本国 Ниппон, эсвэл Нихон гэж дуудна) нь Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон юм. Японы нэрийг бүрдүүлдэг ханз үсгүүд нь "наран үндэслэх" гэсэн утгатай бөгөөд үүнээс үүдэж Япон улсыг "Нарны орон", "Мандах нарны орон" гэж нэрлэдэг.

Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.

Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-н дараа 2-т ордог[1], Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.

Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог. (бүрэн эхээр унших)

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ciawfbjapan