А́йнү (олон тоонд айнүчууд) — Японы хойд хэсэг, Оросын Камчаткын хязгаарын уугуул ард түмэн.

Айнү ястан
アィヌ
Бичгийн нэролон тоо — айнүчууд
бусад нэр — айну
эрт үед — эзо, эмиши
Өнөөгийн байдал
Нутаг оронНийт — 25,000–200,000 (тооцоо). Үүнээс:
Хэл бичиганх айнү хэл, одоо япон, орос хэл
Шүтлэгонго шүтээн, будда, христийн
шашин, шашингүй байдал
Төрөл холбоо
Ойр төрөлрюкю, япон үндэстэн

Газар зүй

засварлах
 
Уламжлалт айнү нутаг
 
Өнөөгийн айнү нутаг

Айнүчууд Япон улсын Хоккайдо арал, Хоншүү арлын умард хэсэг, Оросын Сахалин арал, Курилын арлууд, Камчаткын хойгт оршин сууж байв.

1897 оны Оросын эзэнт гүрний хүн амын тооллогод 1446 хүн айнү хэлийг төрөлх хэлээ хэмээн бүртгүүлсэн бөгөөд 1434 нь Сахалинд байв. 1904-1905 оны Орос-Японы дайны дараа Сахалины өмнөд хагасыг Япон эзэлсэн бол Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сахалиныг Зөвлөлт авахад айнү хүмүүс Япон руу нүүцгээжээ. Орос, Зөвлөлтөд байсан айнүчууд «япон» гэгдэн хэлмэгдэх аюулаас зайлсхийж слав нэр авдаг болсон ба 1960-аад оны Яманакогийн гэр бүлээс хойш Орост айнү айл байхгүй болсон. Өдгөө өөр ястан үндэстэнтэй гэр бүл болсон айнү хүн Камчаткын хойг, Курилын арлуудад 100 гаран тоогоор байна.

Японы хүн амын тооллогоор өдгөө 25,000 айнү хүн байна. Хоккайдогийн өмнөд, дорнод эргээр голдуу оршин сууж байна. Япончуудтай гэрлэх болсоноор үндсэн соёл нь японоос ялгагдахгүй болжээ.

Уг гарвал

засварлах
 
1931 оны айнү эр

Өмнөх зуудын айнү хүн япон үндэстнээс өөр дүр төрхтэй буюу илүү кавказ төрхтэй, үс сахалтай ихтэй байжээ. Япон үндэстэн Японд тархан суухаас өмнө цөөн тоот айнүчүүд нь Дорно Өмнө Азийнхан шиг негр төрхтэй байсан бөгөөд Японы хойд хэсэгт оршин сууж байгаад НТӨ 3-р зуунаас хойш ямато буюу олон тооны япончуудад шахагджээ гэж үздэг.

Орчин үеийн 51 айнү хүнээс генийн шинжилгээ авахад 21% Y, 18% D, 16% М7, 16% G1 гаплогрупп илэрчээ.

 
1880 он.

Түүхийн хуудаснаа бичигдсэнээр Юань улсын харьяат нивхийг айнүчүүд 1264 онд халдан довтолж байв. 13-р зуунд япон болон Эзочийн (өнөөгийн Хоккайдо) айнүчууд харилцаа холбоотой байв. Айнү нь анчин гөрөөчин, загасчин байдлаар амьдардаг, байгалийн үзэгдлийг шүтдэг байлаа.

Мүромачийн үед (1336–1573) япон айнү хоёрын дайн явагдаж байв. Японд захирагдахгүй гэсэн айнүгийн Кошамайны толгойлсон 1456 оны цуст бослогыг японы Такэда Нобүхиро даран устгажээ. Эдогийн үед (1601–1868) айнүчүүд Хоккайдог эзэмшиж байсан ба Японтой арилжаа худалдаа хийдэг байв. Токүгава шогүны итгэмжилсэнээр Мацүмаэ овогтон айнүтай хийх худалдааны эрхийг авч айнүтай харьцаж байв. Мэйжийн хувьсгалын дараа Японы эрхэнд орохын эсрэг тэмцсэн айнү Шакушайн бослого (1669–1672) гарч байв. 1789 онд мөн Мэнаши-Күнаширт тулалдаж байв.

18-р зуунд 80000 айнү хүн байсан бол 1868 онд Хоккайдод 15000, Сахалинд 2000, Курилын арлуудад 100 гаруй байв.

 
1888 он. Айнү сууц.

1869 онд Мэйжийн төр засаг Эзог Хоккайдо гэж нэрийдэж, айнүгийн нутгийн хураан, айнү хэлийг хориглож, загасчлах, ан агнахыг хоригложээ. Айнүчууд япон айлд зарцлагдах болсон ба хир, нян, халдварт өвчин тээгч байв. Үүнээс хойш айнүчүүд япон соёл, өрнөдийн маягийн аж үйлдвэржилтэд аргагүй автжээ.

1899 онд Японы төр засгаас айнү хүнийг Японы иргэн болгожээ. Айнү хэлээ гээж, япон хэлтэй болж, япон овог нэртэй болов. Хэдэн үеэр япончуудтай ураг барилдаж, япон үндэстнээс ялгарах нь бага болсон.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ainu – Викимедиа зураг, бичлэг, дууны сан