Венийн Конгресс (1814-1845)
Венийн конгресс (франц. Congrès de Vienne, герман. Wiener Kongress, англи. Congress of Vienna) 1789 оны Францын хувьсгал, Наполеоны дайны улмаас сүйрсэн хаант засаглалуудыг сэргээхэд чиглэсэн гэрээний тогтолцоог боловсруулж, Европын улс орны шинэ хил хязгаарыг тодорхойлсон бүх Европын Бага хурал юм. 1814 оны (9-р) 11-р сарын 1-нээс 1815 оны 6-р сарын 9 хүртэл Вена хотод болсон энэхүү Бага хурлыг Австрийн дипломат Гүн Клеменс фон Меттерних тэргүүлсэн бөгөөд Османы эзэнт гүрнээс бусад Европын бүх том жижиг улсын 220 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Венийн Конгресс энхийн хэлэлцээрийг дуусгах, хуучин хилийг сэргээхээс гадна Европын ихэнх хэсэгт Францын ноёрхлыг сулруулж, олон улсын шинэ дэг журмыг бий болгож Европт бүх агуу гүрнүүдийн ашиг сонирхолд нийцсэн хүчний тэнцвэрийг бий болгож улмаар тэдний хооронд нэг хэсэгтээ томоохон хэмжээний мөргөлдөөн гарахаас зайлсхийх явдал байсан гэж судлаачид үздэг.
Оролцогчид
засварлах- Оросын хаант улс- I Александр, К.В.Нессельрод, А.К.Разумовский (Иоганн фон Анстетт, Г.О.Штакельберг, Карл Осипович Поццо ди Борго, И.Каподистрия);
- Их Британи - Гадаад яамны сайд Роберт С.Каслри, цэргийн жанжин, фельдмаршал Артур У.Веллингтон;
- Австри- Австрийн эзэн хаан I Франц, Австрийн Гадаад хэргийн сайд К.Меттерних,
- Прусс- Пруссын канцлер К.А.Гарденберг, эрдэмтэн, дипломат В.Гумбольдт,
- Франц- Францын Гадаад яамны сайд Шарль Морис де Талейран-Перигор
- Португаль- Ерөнхий сайд, дипломат Педро де Соуза Гольштейн де Палмела
- Швед - гүн Карл Аксель Лёвенхъельм
- Испани - дипломат Педро Гомес Лабрадор
Үр дүн
засварлахЭнэхүү Конгресс нь Наполеоны дайны төгсгөлд бий болсон Европ дахь шинэ хүчнүүдийг тодорхойлж, олон улсын харилцаанд ялалт байгуулсан Орос, Прусс, Австри, Их Британи зэрэг улсуудын тэргүүлэх үүргийг тодорхойлжээ. Конгрессын үр дүнд Венийн олон улсын харилцааны тогтолцоо үүсч, Европын хаант засаглалын халдашгүй дархан байдлыг хангах зорилготой Европын улсуудын Ариун холбоо байгуулагдав.