Батдоржийн Баасанжав

(Б. Баасанжав-с чиглүүлэгдэв)

Батдоржийн Баасанжав[1] (1954 онд төрсөн) — Хятадын жүжигчин, монгол үндэстэн.

Батдоржийн Баасанжав
Хувийн танилцуулга
Төрсөн он1954 он (69–70 настай)
Төрсөн газарХятад, Шинжаан, Бортал
Яс үндэсмонгол үндэстэн (цахар ястан)
Улсын иргэн Хятад (БНХАУ)
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (ОАК, УСК)
Танил үе1984 он — өнөөдөр

Бага нас

засварлах

Баасанжав 1954 онд Хятад улсын Шинжаан орны Бортал тойргийн Хартулга[2] гэдэг газарт малчин монгол айлын тавдугаар хүүхэд болон төрсөн. Эцэг Батдорж нь цахар, эх Мумгаа нь ойрад ястан. Баасанжав дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, доороо нэг дүүтэй боловч дүү нь айлд өргөгдсөнөөр гэртээ отгон нь болжээ.[3]

Бүжигчин

засварлах

Баасанжав 13 настайгаасаа Өвөр Монголын урлагийн сургуульд бүжигчин болсон. Томроод Бээжинд очиж Хятадын цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болжээ.

Жүжигчин

засварлах

1984 онд Өвөр Монголд ирж кино жүжигчин болсон. Анхны дүр нь "Хуан Жинхай" киноны малчин Сүхээгийн дүр байв. Баасанжав 2004 оны «Чингис хаан» олон ангит киноны Чингис хааны дүрээр алдаршсан. Түүний дараа «Монгол» УСК-ны Есүхэй, «Улаан хавцал» киноны Гуань Юя дүрийг бүтээжээ.

Баасанжав Өвөр Монголын дуучин монгол үндэстэн Сарангоотой гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

Уран бүтээл

засварлах

Уран сайхны кино

засварлах
Он Киноны нэр Дүрийн нэр Найруулагч Зохиолч
2005 Монгол Есүхэй баатар Сергей Бодров Ариф Алиев
Сергей Бодров
2012 Аравт Цахар Аравт У.Шагдарсүрэн О.Эрдэнэ
2014 Чонон Сүлд Билиг өвгөн Жан-Жак Анно Зян Рун

Олон ангит кино

засварлах
Он Киноны нэр Дүрийн нэр Найруулагч Зохиолч
2004 Чингис хаан Чингис хаан Ван Вэньцзе Юй Чжисянь
Чжу Яотин
2012 Юан улсын үүсгэн байгуулагчийн домог Өгөөдэй хаан

Лавлах холбоос

засварлах
  1. хятад галиг нэр нь: 巴森扎布 Bāsēnzhābù, 巴森 Bā Sēn
  2. kinosan.mn. Баасанжав (Memento 4. Хоёрдугаар сар 2017 цахим архивт)
  3. «Монгол тулгатны зуун эрхэм - Б.Баасанжав» телевизийн ярилцлага. 2016 оны бичин жилийн цагаан сарын битүүн.