Булган уул
[[Ангилал:]]
Булган уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 1980 м | |
Байрлал | Цэцэрлэг хот, Архангай аймаг Монгол | |
Нуруу | Хангайн нуруу | |
Харьцангуй өндөр | 280 м | |
Солбицол | 47° 29′ 0″ У, 101° 27′ 0″ З | |
|
Булган уул - Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт – хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 м, харьцангуй өндөр 280 м юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэн сайхан 2 уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг.
Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана.Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино.
Дархан газрын умард хэсгээр буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай зэрэг ан амьтад мэр сэр тохиолдоно. Энд гүзээлзгэнэ, хад, тошлой, тэргүүтэй жимс жимсгэнэ, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, ганга зэрэг эмийн ургамал элбэг. Булган ууланд түүхийн дурсгалт зүйлс нэлээд бий.Үүний нэг нь Булган уулын энгэр,бэлд нь Монгол Улсын газрын зураг чулуун дээр өвөрмөцөөр тогтож байдаг явдал юм.Булган уул руу нэг удаа дээш гарахад 744 алхам алхалт хийгддэг бөгөөд 130ккал шатаадаг ажээ. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг.