Ганга мөрөн
Ганга мөрөн Гималайн баруун өврөөс эх авч Энэтхэг, Бангладешаар дамжин 2525 км урсаад Бенгалын буланд цутгадаг.
Ганга мөрөн | |
---|---|
Эх | Уттаракханд, Энэтхэг |
Адаг | Бенгалын булан |
Усаа цуглуулдаг орнууд | Энэтхэг |
Байршил | Энэтхэг, Бангладеш |
Урт | 2,525 км |
Эхийн өндөр | 3,892 м |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | -дундаж 12,500 м³/с -хамгийн их 70,000 м³/с -хамгийн бага 2,000 м³/с |
Ус цуглуулах талбай | 1,080,000 км² |
Гангын сав газар баруун зүгт Инд мөрний хөндий, зүүн зүгт Бенгалын булан, урд зүгт Деканы өндөрлөг, хойд зүгт Гималайн нуруунд тулна. Инд мөрний хөндийтэй залгаж Инд-Гангын нам доор газар гэгдэнэ. Ганга түүнд цутгадаг Брахмапутра (Төвөдөөр урсаж ирдэг), Мегна хоёртой нийлж дэлхийд гуравдугаарт орох их усыг урсгадаг. Сав газрын хэмжээ 1,080,000 км².
Ганга эртнээс олон хүнийг тэжээсэн үржил шимт газар юм. Одоо Гангын сав газарт 400 сая хүн (Энэтхэгийн хүн амын 30 хувь) сууж нэг км²-д 390-үүлээ чихэлдэж байна. Нутгийн олон сая тариачин хүний амин зуулга, эх булаг болсон Гангыг хиндү шашин шүтээнээ (Ганга бурхан гэж бий) болгосон байдаг. Гангын сав газарт Паталипутра, Аллахабад, Каннауж, Кара, Каши, Муршидабад, Мунгер, Галигдаа гээд эртний улсын нийслэл, эдүгээн мужийн төв чухал хотууд байна.
Энэ олон хүний үйлээр Гангын ус их бохирдсон бөгөөд Варанаси орчимд Энэтхэгийн засгийн газрын барих хэмжээнээс 100 дахин бохир болжээ. Үүнээс эргээд хүн амын эрүүл мэндэд хор учруулж байгаа төдийгүй олон зүйлийн загас, хоёр нутагтан ховордож байна. Гангыг цэвэрлэхэд техникийн чадамж, хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, шашны эсэргүүцэл тээг болдог.
Зургийн цомог
засварлах-
Гангын нам доор газар
-
Түргэн урсгалт эх
-
Энэтхэгийн Аллахабадаар
-
Бангладешаар
-
Адаг алс дээрээс
-
Мөрний садраа адаг
-
Гангын матар