Борлог хөмрөг, Emberiza pusilla, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм.

Борлог хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. pusilla
Латин нэр
Emberiza pusilla
Паллас, 1776
Emberiza pusilla

Гадаад төрх

засварлах

Энэхүү жижиг хөмрөг нь 12-13.5 см урт. Ар нуруун хэсэг нь судалтай бор ба өвөр хэсэг нь бараан судалтай цагаан өнгөтэй. Нүүр нь хүрэн, нүдийг тойрсон цагаан, хацар шанааг хүрээлсэн хар судалтай. Эрэгчин эмэгчин өнгө зүсээр адил болно.

Тэд зүүн хойд Европ, Азийн хойд хэсгийн ой тайгад нутаглах ба өвөл болоход Энэтхэг, Хятадын өмнөд хэсэгт өвөлждөг. Хус, уд мод холилдсон шилмүүст модот газар амьдран үрээ засаж 4-6 өндөг гаргана. ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж барих ба бусад үед голдуу ургамлын үр зэргээр холлодог.

Цахим холбоос

засварлах
  Commons: Борлог хөмрөг – Викимедиа дуу дүрсний сан
  • OBC 29 photographs (see pulldown menu at page bottom)