Битүү хоол
Битүү хоол нь Монголчуудын махан хоолны ангилалд ордог, битүү болгож иддэг хоол хүнс юм. Монголчууд битүү хоол нь ядаргаа тайлах, хий хуй хөөх, биеийн эсэргүүцэл сайжруулах зэрэг эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Битүү хоолны нэг онцлог нь орц найрлагын тэжээллэг чанарыг маш сайн хадгалдаг.
Төрөл ангилал
засварлахМонголчууд бууз банш боодог хорхог хуушуур гэх мэт олон төрлийн битүү хоол иддэг.
- Бууз (хийх арга: жигнэх, шарах)
- Банш (хийх арга: жигнэх, чанах, шарах, холимог)
- Хуушуур (хийх арга: шарах, хайрах)
- Битүү шөл (гол төлөв шинэ хонины махаар битүү чанах, жигнэх аргаар хийх сувиллын хоол)
- Хорхог (гол төлөв бог малын буюу хонины махаар битүү чанах, халуун чулуугаар түлж хайрах аргаар хийх хүндэтгэлийн зоог)
- Боодог (гол төлөв бог малын буюу ямааны махаар битүү туламлаж хийх хүндэтгэлийн зоог)
- Зум (гол төлөв бод малын махаар битүү туламлаж хийх хүндэтгэлийн зоог)
Бууз
засварлах- Уламжлалт хонь, үхрийн махан бууз
- Ногоотой бууз гэх мэт байна.
Банш
засварлах- Жигнэсэн банш
- Банштай цай (Монголчууд намрын сэрүүн болон бороотой өдөр банштай цай уух дуртай байдаг)
- Банштай шөл гэх мэт.
Хуушуур
засварлах- Гэрийн хуушуур
- Наадмын дугуй хуушуур гэх мэт.
Битүү шөл
засварлахБитүү шөлийг юунд хийж байгаагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.
- Аяганы битүү шөл
- Гүзээний битүү шөл
- Сархинагийн битүү шөл
Хорхог
засварлах- Тогооны хорхог
- Гүзээний хорхог гэх мэт.
Боодог
засварлах- Ямааны боодог
- Тарваганы боодог гэх мэт.
Зум
засварлах- Үхрийн зум
- Тэмээний зум
Битүү хоол урлагт
засварлахСэрэлт кино 1957 он (Бумаа хуушуур хайрдаг)
Би чамд хайртай кино 1985 онд (Хөрш айлын хүн давсгүй бууз хийдэг)
Зэрэг нэмэхийн өмнө кино 1965 он (Жигнэж шарсан битүү хоол. Энэ талаар кинонд: Мал минь чи бузгай хүн шиг хоол хийгээрэй... Ер өөдтэй болж өгөхгүй юм аа, иймэрхүү л юм хийлээ. Үгүй ээ, энэ чинь юу юм? Хоол, хүн хоол. Аа, муу мал, чи надаар даажин хийж байгаа вий вий. Та намайг хүн шиг хоол хий гэж зарлиг буулгасан шүү дээ. Наад муу гурилан золигоо аваад зайл.)
Амьдралын анхны хонх теле жүжиг II анги (Энэ ээж чинь будаатай шөл, гурилтай шөл, бүхэл мах, бууз энээс өөр хийж чадаж байгаа хоол юу байгаа юм бэ!...Мах гурил ус нийлээд юу вэ? гурилтай шөл, махаа гурилан дотор ороогоод бууз, тосонд хайраад хуушуур)