Боодог
Боодог нь монголын үндэсний битүү хоол юм. Махан хоолны хүндэтгэлийн зоогт багтана. Боодог нь махан хоолны хүндэтгэлийн зоогт багтах бөгөөд хорхогтой нэн төстэй. Боодог, хорхог хийх үйл явц ерөнхийдөө ойролцоо. Галд улайсгасан чулууг ашиглаж мал амьтны арсанд нь хийж боогоод махыг битүү жигнэж болгосныг Боодог гэнэ. Боодогны халуун чулууг гартаа атгах, үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэж үздэг.
Төрөл ангилал
засварлахБоодог нь нүүдэлчин Монголчуудын бий болгосон хүндэтгэлийн амтат хоол юм. Боодогийг гол төлөв ямаа, тарваганы махаар хийнэ.
Ямааны боодог
засварлахМонголчуудын ямааны махаар хийдэг, хүндтэй зочин гийчиндээ хийж өгдөг хоол бол Ямааны боодог юм.
Тарваганы боодог
засварлахМонголчууд салхинд гарах, аяллаар явах, баяр ёслолын өдрүүдээр хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж байгалийн сайханд тарваганы боодог хийж иддэг.
Хийх арга
засварлах- Боодог хийх ямааны махнаас ясыг битүү шулан авч махыг нь арьсанд үлдээнэ.
- Гэдэс дотор,ясыг нь бүрэн авч махыг нь арьсанд нь үлдээх хэрэгтэй.
- Түргэн болгохын тулд цул махыг жижиглэн хэрчиж нимгэлнэ.
- Битүү туламлаж өвчсөний дараа арьсны онгорхой хэсгийг бөхөлж битүүлээд хорхог хийхтэй адил амталж халуун чулуу, шулсан ясаа үелэн хийж зайлан дүүргэнэ.
- Амыг нь сайн боож битүүлээд хэвтүүлэн гараараа зөөлөн бөмбөрүүлэн алгадаж хэд хэдэн удаа хөрвүүлээд үсийг зулгаахад аяндаа зулгарна.
- Шарахдаа гаднаас аргалын цог дээр тавьж эргүүлэн жигд халаагаад сайтар цэвэрлэж хусна.
- Зузаан махтай газарт нь том хавтгай цог тавьж жигнэж шүүрхий болохоос сэрэмжилнэ.
- Шарж байх үедээ хийг нь үе үе гаргаж буудаж түлэхээс сэрэмжилнэ.
- Үс үлдээлгүй хусаж цэвэрлэсний дараа усаар угааж сайтар хусаж цэвэрлэнэ.
- Туламлаж болгосон боодгийг арьстай нь давхар огтолж хүнсэнд хэрэглэнэ.