Анадырь гол

«Анадырь» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Анадырь»-с олж болно.

Орос улсын Алс дорнод хязгаар, Умард туйлын цагираг доторх Чукоткын өөртөө засах тойргийн нутгаар Ана́дырь (оросоор Анадырь, юкагираар Онандырь, чукотаар Йъаайваам[3]) гол урсдаг.

Анадырь гол
Эх Анадырийн тэгш өндөрлөг
Адаг Анадырийн булан
(Берингийн тэнгис)
Усаа цуглуулдаг орнууд Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос
Байршил Чукоткийн өөртөө засах тойрог
Урт 1150 км[1][2]
Адгийн өндөр 0 м
Урсац 993 м³/с
Ус цуглуулах талбай 191.000 км²
Голын систем Анадырь гол
Зүүн цутгалууд Чинейвеем, Белая, Танюрер
Баруун цутгалууд Яблон, Еропол, Майн

Усан зүйЗасварлах

Анадырь гол Анадырийн шилийн дундаас эх авч 1150 км газар урсаад Берингийн тэнгисийн зах Анадырийн буланд цутгадаг. Адагтаа 7 км өргөн болно. Сав газрын нийт талбай — 191,000 км².

ЦутгаланЗасварлах

Баруун талаас нь Яблон, Еропол, Майн, зүүн талаас Чинейвеем, Белая, Танюрер гол цутгана.

Лавлах бичигЗасварлах

  1. Artikel Anadyr in der Großen Sowjetischen Enzyklopädie (BSE), 3. Auflage 1969–1978 (russisch)
  2. Anadyr im Staatlichen Gewässerverzeichnis der Russischen Föderation (russisch)
  3. Топонимический словарь