Баян Кули
Баян Кули нь 1348-1358 оны хооронд Цагадайн улсын Мавернахрстаны хаан байсан. Гэхдээ засгийн бодит эрх мэдэл Караунасын эмир Казаганд байжээ.
Намтар
засварлахТэрээр 1346 онд Караунасын эмир Казагань өөрийн эзэн хаан Казаныг хороож төрийн эрхийг булаан аваад Өгэдэйн угсааны Данишменжийг Цагадайн улсын хан болгожээ. 1348 онд дахин түүнийг түлхэн унагааж, 1348 онд Цагадайн угсааны Баян Кулиг хан болгожээ. Гэхдээ тэрээр зөвхөн баруун хэсгийн Мавернахер, Трансоксаны нутгийн нэр төдий эзэн байсан юм. 1358 онд Казагань эмир алуурчинд алагдаад, түүнийг хүү Абдуллах нь залгамжилсан. Энэ явдлын дараа Баян Кулиг хороож, Шах Төмөр гэх хүнийг хан болгосон.
Мөн үзэх
засварлахӨмнөх Данишменж хан |
Мавернахер улсын хан 1348-1358 |
Дараах Шах Төмөр |