Казаган нь Цагадайн улсын харъяанд байсан Караунасын эмир байсан бөгөөд 1346 онд бослого гаргаж Казань ханыг хороож, өөрийн тоглоомын хаадыг томилж, хөшигний араас удирдаж байсан хүн юм.

Намтар засварлах

Түүний уг гарал нь тодорхой бус. Тэр 1346-1348 он хүртэл Данишменж, 1348-1358 он хүртэл Баян Кули нарыг Цагадайн улсын Мавернахрстаны хан болгож, өөрөө цэргийн хүчийг атгаж байсан. Түүний үеэс алтан ургийн хаадын хүч суларч, төр улсын дотоод хэрэгт муу нөлөө үзүүлсэн. Энэтхэгийн хойд хэсэгт оршиж байсан Делийн султант улсын Муххамед султантай байлдаж хараат улсаа болгожээ. Мөн 1350-1351 онд Арулат, Арбард зэрэг аймаг, Картидын Миззуд-Дин бослого гаргасан. Үүнийг цэргийн хүчээ удирдан залхаан цээрдүүлэх дайн хийснээо, ихэнхи овог аймгууд нь өмнө зүг зугтан одсон. Улам нэхсээр Герат хотыг тонож дээрэмдсэн. Эдгээр зөрчилөөс үүдэн Боролдой түмтийн ноёнд алагдсан. Түүнийг хүү Абдуллах нь залгамжилсан.