Баянтайга хошуу
Баянтайга хошуу — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.
Баянтайга хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Бай-Тайгинский район тув. Бай-Тайга кожуун |
|
![]() |
|
Улс | ![]() |
Бүгд Найрамдах Улс | ![]() |
Хошуу | Баянтайга |
Дотроо (7) | 7 сумтай |
Хошууны төв | Тээл суурин |
Газар нутаг | 7923 км² |
Хүн ам (тооц.) | 2014 онд 10489 хүн |
Ард түмэн | тува ястан |
Хошууны хүн ам — 10 мянга. Засаг захиргааны төв — 3 мянган хүнтэй Тээл суурин.
Газар зүй Засварлах
Баянтайга хошуу Тува орны өрнөд хэсэгт 7923 км² газар эзлэн оршдог. Хойд талаараа Хакас, баруун талаараа Алтай, бусад талаараа Мөнгөнтайга, Баруунхэмчиг хошуутай хиллэнэ.
Хошууны нутагт Баянтайга (3128 м) уулын хөвч нуруу, Карахөл (хар нуур) байна.
Хүн ам Засварлах
1990 | 2000 | 2014 |
---|---|---|
13,848 | 12,639 | 10,489 |
Нутгийн хуваарь Засварлах
Бай-Тал (баян тал), Кара-Холь (хар нуур), Кызыл-Даг (улаан уул), Тээли (Тээл), Хемчик (гол), Шуй, Ээр-Хавак гэсэн долоон сум болон хуваагддаг. Хошууны нутагт тус бүр сумын төв болсон долоон суурин газар бий.