Батын Нямаа
Батын Нямаа (1928 оны 11 сарын 7-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг "Гурван харуул" хэмээх газар төрж, 1996 онд нас барсан) Монголын зохиолч.
1942 оноос уран зохиол сонирхож эхэлсэн тэрбээр 1946 онд дунд сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын Эвлэлд ажиллаж байв. Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын даргын албыг олон жил хашжээ.
Уран бүтээл
засварлахРоман
засварлах- Араараа модтой Биндэръяа (1968)
- Бид гурав (1971)
- Арандалынхан (1973)
- Бурхан өршөө (1991)
Тууж
засварлах- Гомпил
- Хамаатан садан
- Анхны жил
Кино зохиол
засварлах- Төөрсөөр төрөлдөө (1966)
Жүжгийн зохиол
засварлах- Нэр төр
- Нүд
Цол шан
засварлах- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1967)
- "Бид гурав" романаараа Нацагдоржийн нэрэмжит шагнал (1978)
- Алтан гадас одон
Гэр бүл
засварлахНямаагийн гэр бүл удам дагасан шатарчид гэдгээрээ алдартай. Нямаагийн хүүхдүүд, ач зээ нараас улсын шатрын аварга цолтой 6 тамирчин төрөн гарсан (хүүхдүүд Төмөрхуяг, Төрбат, Төвсанаа, Тунгалаг, ач нар Батцэцэг, гавьяат тамирчин Батчимэг). Мөн хүү Нямаагийн Түвшинтөгс нь Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байв. Түүнчлэн хүү Түмэнбаяр, ач Батзориг, Баярцэцэг, Биндэръяа, Төгөлдөр, зээ Энхсаран, гуч Төгстөмөр нарын шатрын спортын зэрэгтэй тамирчид бий.