Түвшинтөгсийн Батцэцэг

Түвшинтөгсийн Батцэцэг (1978 оны 2-р сарын 22–нд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын Олон улсын мастер, дэлхийн шатрын олимпиадын хүрэл медальтан, Монгол Улсын гурван удаагийн шатрын аварга, дипломат.

Багаасаа Монголын хүүхдийн ордны шатрын дугуйланд спортын мастер Н. Төрбатын удирдлаганд хичээллэсэн нь ирээдүйд сайн шатарчин болох замыг нь зүгшрүүлж өгсөн байна. Түүний эцэг Нямаагийн Түвшинтөгс УИХ-ын гишүүн асан бөгөөд шатрын спортын мастер. Өвөг эцэг Батын Нямаа гэж Хэнтий аймгийн Биндэр сумын даргаар олон жил ажилласан, шатар сайн тоглодог хүн байсан байна. Эцэг Нямаагийн Түвшинтөгсийн том ах Нямаагийн Төмөрхуяг гэж шатрын спортын олон улсын мастер байсан. Түүний дүү Түвшинтөгсийн Батчимэг мөн шатрын Олон улсын хэмжээний мастер, улсын аварга юм.

Т.Батцэцэг амжилтаа ахиулж, ур чадвараа тасралтгүй сайжруулсаар 1995 онд спортын мастер, 1997 онд дэлхийн шатрын холбооны мастер, 2001 онд олон улсын хэмжээний мастер цол хүртжээ. Тэрээр насанд хүрэгчдийн улсын аврага шалгаруулах шигшээ тэмцээнд 12 удаа шалгаран оролцож 148 өрөг наадахдаа гурван удаа улсын аврагаар шалгарчээ.

Тэрээр 1995 онд нийслэлийн 93-р дунд сургууль төгссөн.

Батцэцэг 1997 онд Макао, 1998 онд Энэтхэг улсад зохиогдсон Азийн залуучуудын аврага шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль, 1999 онд Малайз улсад явагдсан оюутан шатарчдын аврага шалгаруулах тэмцээнд багийн болон хувийн дүнгээр тэргүүлж, 2002 онд Улаанбаатар хотод болсон оюутны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргажээ.

Тэрээр Ереван, Элистэй, Стамбул, Пальма де Маьоркагийн дэлхийн шатрын олимпиадуудад амжилттай оролцсон байна. Тэрээр 2004 онд Пальма де Мальоркагийн олимпиадад 3-р ширээнд тоглож хүрэл медаль хүртжээ. Мөн ондоо Монголын шилдэг тамирчдад олгодог “Бөрте Чоно” – ын зэнээр шалгарсан юм.

1998 оны Монгол улсын шилдэг оюутан тамирчин, 1999 оны ОУХДС-ийн шилдэг оюутан,1995 онд Монгол улсын спортын мастер, 1997 онд Дэлхийн шатрын холбооны мастер, 2001 онд олон улсын мастер цол хүртсэн.

Гадаад харилцааны яам

засварлах

2000 онд МУИС –ийн Олон улсын харилцааны дээд сургууль хятад судлал мэргэжлээр төгссөн байна.

Т.Батцэцэг 2002 оноос ГХЯ – нд ажилтан, хэлтэс, газрын дарга, 2015-2020 онд БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх, 2021 оноос АНУ-ын Чикаго хот дахь Монгол Улсын Ерөнхий Консул зэрэг алба хашиж байна. 2021 онд “Хөдөлмөрийн гавьяаны Улаан туг” одон хүртсэн.