Байжу ноён

(Байжу-с чиглүүлэгдэв)

Байжу ноён (Монгол: ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠨᠣᠶᠠᠨ; Цагадайн хэл: بایجو نویان; Хятад: 拜住; пиньинь: Bàizhù; Франк сурвалжид: Bayothnoy) бол Перс, Армени, Бага Ази, Гүржид суух монгол жанжин байв. Чормаган хорчи нас барсны хойно Өгэдэй хааны зарлигаар Чормаган ноёны орыг залгаж Ойрх дорнодод суух төрийн сайдаар томилогджээ. Түүнийг өнгөрсний хойно захирч байсан нутаг нь Хүлэгү ханы удамд шилжжээ.

Байжу ноён
ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠨᠣᠶᠠᠨ
1462 онд Франц Хаадын товчоонд Давид Оберийн дүрсэлснээр
Ойрх Дорнодод суух Их Монгол Улсын захирагч
ӨмнөхЧормаган хорчи
ДараахЭлжигидэй ноён
Appointed byМөнх хаан
Хувийн мэдээлэл
Нас барсанойр. 1258

Уг гарал

засварлах

Байжу Бэсүд овгоос гаралтай, Зэв жанжны төрөл юм. Эцэг нь Чингис хаанд зүтгэж байсан мянганы ноён байсан ба эцэг нь өнгөрөхөд албан тушаалыг нь өвлөн авчээ.[1]

Эх сурвалж

засварлах
  1. May, Timothy (2016). The Mongol Empire: A Historical Encyclopedia (англи хэлээр). Vol. 1. ABC-CLIO. p. 68. ISBN 9781610693400.