Базарсадын Жаргалсайхан

Базарсадын Жаргалсайхан (олны танил нэр нь Буянгийн Жагаа; 1959 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатар[1] хотод төрсөн) нь Монголын засгийн газрын гишүүн, улс төрч, физикч, бизнесмен, Бүгд Найрамдах Намын дарга.[2]

Базарсадын Жаргалсайхан
Энд улс төрчийн зургийг оруулж тусална уу!
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаал хашсан
2004 оны 7 сарын 1 – 2008 оны 7 сарын 1
ЕрөнхийлөгчНацагийн Багабанди (1997)
Ерөнхий СайдЦахиагийн Элбэгдорж (2004)
Монгол УлсМонгол Улс Үйлдвэр худалдааны сайд
Албан тушаал хашсан
2006 он – 2007 он (жил хагас)
ЕрөнхийлөгчНамбарын Энхбаяр (2005)
Ерөнхий СайдМиеэгомбын Энхболд (2006)
Ерөнхий СайдСанжаагийн Баяр (2007)
Монгол УлсМонгол Улс Бүгд Найрамдах Намын дарга
Албан тушаал хашсан
2004 он – одоо
Хувийн мэдээлэл
Төрсөн1959 оны 8 сарын 20 (1959-08-20)
(одоо 64 настай)

Монгол УлсМонгол Улс Улаанбаатар
Улс төрийн намБүгд Найрамдах Нам
Алма матерЭрхүү хотын Политехникийн Дээд Сургууль
МэргэжилСансрын физикч

Намтар засварлах

Бага нас ба боловсрол засварлах

Б. Жаргалсайхан нь 1959 онд Улаанбаатар хотод таван хүүхэдтэй айлын дундах[1][3] болон төржээ. 1967 онд нийслэлийн 23-р дунд сургуульд[3] орсон ба дунд сургуулиа дүүргээд 1977 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү мужийн төв Эрхүү хот дахь Политехникийн Дээд Сургуульд элсэн сансрын физикч[3] мэргэжлээр суралцан 1982 онд төгсжээ. Дараа нь Зүүн Германд[4] бас сурч байсан байна.

Мэргэжлийн гараа засварлах

Сургуулиа төгсөөд эх орондоо эргэж ирэн 1982 оноос 1984 оныг хүртэл Говь комбинатад[3] туслахаар ажиллав. 1984 оноос 1988 оныг хүртэл хувиараа бизнес эрхэлж[5] байгаад, 1988 онд Буян хоршоогоо байгуулан захирлаар нь ажилласан ба 1989 онд тус хоршоогоо хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өргөтгөжээ.

Тэр Монголын анхны саятан[6] гэгддэг бөгөөд 1990 оноос 2004 оны хооронд монголын хөрөнгөтэй хүмүүсийн нэгд тооцогддог байв.

Улс төрийн амьдрал засварлах

Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Монгол Улсад шилжих шилжилтийн жилүүдэд тэр ардчиллыг дэмжигч байсан ба эхлээд Ардчилсан Намаас (1992, 1997 оны сонгуульд), дараа нь өөрийн байгуулсан БНН-аас (2008, 2016 онуудад) парламентын гишүүн болохоор оролдсон ч бүтээгүй. 2004 оны Улсын Их Хурлын сонгуульд 70-р тойргоос нэр дэвшин, их хурлын гишүүн болов. 2005 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, 129.147 хүний буюу 14,1 %-ийн[7] санал авч байсан.

2008 оны долоодугаар сарын 1-нд болсон их хурлын сонгуулийн үр дүнтэй холбоотой жагсаалыг зохион байгуулсан хэмээн сэжигтнээр татагдан баривчлагдаж байв.[8]

Хэлсэн үг засварлах

Тэрбээр нэлээд хатуу ширүүн үгтэй учраас монголын хэвлэл мэдээллийн сувгууд түүнийг урьж цаг үе, нийгмийн байдлын талаар байнга санал хүсэлтийг нь сонсдог. Тиймээс хэлсэн, ярьсан зүйлүүд нь нэг хэсэгтээ нийтийн анхаарлын төвд байх ч цаад агуулга нь нийгмийн байдлыг шүүмжилсэн бизнесмен, улс төрч хүний үг байдаг. Түүний хэлсэн үгнүүдээс жишээ болгон хэдийг оруулав.

„Гишүүдэд хэлье! Айж чацга царайлалгүй наад Энхболдыгоо буулга! Үхсэндээ айдаг юм. Үсрээд л нэг үл таних хужаа урдаас орж ирээд буудаж ална биз. Ийм нийгэмд үхэхээс айхгүй алалцаж байж төрөө цэвэрлэдэг юм.[9]

Б. Жаргалсайхан

Нэгэн телевизийн нэврүүлэгт оролцохдоо:

„Та улс төрийг сонирхохгүй бол таныг улс төр оролдоно. Таны хоолоор, таны эрх чөлөөгөөр дамжаад таныг оролдоно. Тийм учраас тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёсыг бий болгоё гэж байгаа бүх хүн хатуу нэг амьсгаа, дуу хоолойтой тэмцэгч байх ёстой.[10]

Б. Жаргалсайхан

inews.mn цахим хуудсанд хуримын тухай өгсөн ярилцлага:

„За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаачдээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.[11]

Б. Жаргалсайхан

Эх сурвалж засварлах

  1. 1.0 1.1 24tsag.mn: “Буян”-гийн Жагаа буюу Б.Жаргалсайхан гэж хэн бэ?, нийтэлсэн 2019 оны хоёрдугаар сарын 27, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 30
  2. "Nachlese: Neuer Präsident will Armut bekämpfen". Der Standard. 14 July 2008. Retrieved 26 February 2011.
  3. 3.0 3.1 3.2 3.3 hamugmongol.wordpress.com: Намтрын товчоон, нийтэлсэн 2012 оны тавдугаар сарын 12, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 30
  4. Англи ба орос хэлээрх википедиаг үзнэ үү.
  5. itoim.mn: Ардчилсан Намын Ерөнхийлөгчид өрсөлдөх зургаан хүний намтар, нийтлэгч Э. Ганзориг, нийтэлсэн 2017 оны тавдугаар сарын 2, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 30
  6. Кто следующий президент Монголии? - новости Бурятии и Улан-Удэ
  7. https://web.archive.org/web/20150916010103/http://psephos.adam-carr.net/countries/m/mongolia/mongolia2005.txt
  8. За организацию "революции юрт" в Монголии арестован лидер Республиканской партии - ИА REGNUM
  9. bolod.mn: Үхэхээс айхгүй аллалцаж байж төрөө цэвэрлэдэг юм шаарнуудаа, нийтэлсэн 2018 оны наймдугаар сарын 3, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 30
  10. Нэгэн телевизийн нэврүүлэгт оролцохдоо хэлсэн үг.
  11. inews.mn: Б.Жаргалсайхан: Би хуриманд очих дургүй, нийтэлсэн 2019 оны долоодугаар сарын 12, хандсан 2021 оны нэгдүгээр сарын 30