Дамбийн Дорлигжав

Дамбий овогтой Дорлигжав (1959 оны 7-р сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн)

1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.

1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.

Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч

1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.

1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан

МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан

МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга

БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн

1991-1992 онд Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газарт шадар сайдын алба хашсан.

1996 оны 7-р сараас Батлан хамгаалахын сайд

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал

Ардчилсан намын дарга

Ерөнхий сайдын зөвлөх

Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

2010 онд Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилогдон ажилласан.

2014 оны 12-р сарын 10-наас Хууль зүйн сайдаар томилогдон ажилласан.

Дамбий овогтой Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны 9-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. 2019 онд батлан даалтаар гарсан.