БНХАУ-ын улсын хил

БНХАУ-ын Улсын хил-ийн ийт урт нь 22,457 км бөгөөд хуурай замаар 14 улстай, далайгаар 6 улстай хиллэлдэг байна. Эдгээр улсын хил дотроос Монгол-Хятадын улсын хил 4,677 км үргэлжилдэг хамгийн урт нь юм. Хамгийн богино нь Хятад-Афганистаны улсын хил 91 км ажээ.

БНХАУ

Хуурай замаар хил залгадаг тусгаар улсууд:

  1. Монгол Улс- 4630 км
  2. ОХУ- 4133 км /зүүн хэсэг/, 46 км /баруун хэсэг/
  3. Энэтхэг- 2659 км (Энэтхэг, Хятад улсын хоорондын газар нутгийн маргаантай асуудлууд байгаа)
  4. Мьянмар- 2129 км
  5. Казахстан- 1765 км
  6. Балба-1389 км
  7. БНАСАУ- 1352 км
  8. Вьетнам- 1297 км (далай дахь арлаар маргаантай)
  9. Киргиз -1063 км
  10. Бутан- 477 км (Хятад, Бутаны газар нутгийн маргаантай асуудал байгаа)
  11. Тажикистан- 477 км
  12. Лаос- 475 км
  13. Пакистан- 438 км ( Энэтхэг, Хятадын болон Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай асуудлаас хамааралтай)
  14. Афганистан- 91 км

Эх сурвалж: https://www.laenderdaten.de/geographie/grenzen.aspx

Далайгаар хил залгадаг тусгаар орнууд:

  1. Филиппин (маргаантай)
  2. Малайз ( маргаантай)
  3. Бруней (маргаантай)
  4. Тайвань (маргаантай)
  5. Япон (Сэнкакү арлуудыг тойрсон маргаантай асуудал байгаа)
  6. БНСУ

Дотоод хил:

  1. Хонконг- 33 км
  2. Макао- 3 км