Андреа Пирло
Андреа Пирло (итал. Andrea Pirlo, 1979 оны тавдугаар сарын 19-нд Флеро хотод төрсөн) — Италийн хөлбөмбөгчин бөгөөд Ювентус болон Италийн шигшээн хагас хамгаалагч юм. Тэрээр дэлхийн шилдэг найруулан тоглогчын нэг бөгөөд үндсэн байрлалын цохилтуудыг гарамгай гүйцэтгэдэгээрээ нэн алдартай билээ.
![]() Пирло 2012 онд. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Андреа Пирло[1] | ||
Төрсөн огноо | 1979 оны 5 сарын 19 | ||
Төрсөн газар | Итали, Флеро | ||
Өндөр | 1.77 m (5 ft 10 in)[2] | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Ювентус | ||
Дугаар | 21 | ||
Өсвөрийн баг | |||
1994–1995 | Брешия | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1995–1998 | Брешия | 47 | (6) |
1998–2001 | Интер | 22 | (0) |
1999–2000 | → Режина (зээл) | 28 | (6) |
2001 | → Брешия (зээл) | 10 | (0) |
2001–2011 | Милан | 284 | (32) |
2011– | Ювентус | 99 | (12) |
Шигшээ баг‡ | |||
1993-1994 | Итали (15-) | 3 | (0) |
1994-1995 | Итали (16-) | 6 | (2) |
1995-1996 | Итали (17-) | 4 | (0) |
1996–1997 | Итали (18-) | 18 | (7) |
1998–2002 | Итали (21-) | 37 | (15) |
2000–2004 | Италийн олимпийн баг | 9 | (1) |
2002– | Итали | 109 | (13) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 18. † Гараа (Гоол). |
КлубЗасварлах
16 настайдаа мэргэжлийн гэрээгээ байгуулж байсан Пирло 1998 онд Интер багт ирсэн байдаг. Хэдий энд өнгөрүүлсэн гурван жилд сэлгээний тоглогч байж Брешия, Режина гэсэн багуудад зээлээр тоглож ч ур чадвар, туршлагыг хуримтлуулсаар л байсан юм. Тухайн үед шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлж лигтээ тэсрэлт хийхийг зорьж байсан Милан баг Пирлог онилж 2001 оны зургаадугаар сарын 30-нд 18 сая еврогоор солилцооны цонх яг хаагдахын өмнө эгнээндээ элсүүлсэн байдаг.[3] Миланд ирээд маш хурдтайгаар багийнхантайгаа ойлголцон тоглолтын идэвхи, чармайлтыг гаргуун харуулж тоглосоор арван жилийг өнгөрүүлжээ. Улсын болон Европын бүх том тэмцээнүүдэд удаа дараалан түрүүлж 2006, 2007 онуудад дэлхийн чансааг аман хүзүүдэж байлаа. 2011 онд Миланаас өөрийн хүсэлтээр Ювентус 2014 оныг хүртэл тоглохоор үнэгүй наймаагаар иржээ.[4] Шинэ багтайгаа Сери А-д хоёр ч удаа дараалан түрүүлж гурван ч цомын эзэн болоод авсан юм. Пирло довтолгооны бүсэд идэвхитэй тоглох болсоноор гоол оруулах нь өсч байсан ч түүний үндсэн гол үзүүлэлт бол дамжуулалтын хувь, бөмбөг таслалт зэргээр тодорхойлогдож байв. Европын шилдэг хагас хамгаалагч Хавигийн удаад Пирло бичигддэг. Мөн Италид хамгийн олон цом, түрүү авсан үзүүлэлтээрээ гуравдугаарт бичигдэж буй.
Шигшээ багЗасварлах
Пирло 2002 оны есдүгээр сард шигшээ баг дахь анхны гараагаа хийснээс хойш 100 давсан тоглолтонд оролцжээ. Олимп, Дэлхий, Европын тэмцээнүүдээс медаль хүртсэн тэрээр шигшээ багийнхаа түлхүүр тоглогч нь билээ.
АмжилтЗасварлах
- Милан
- Италийн аварга (2): 2003/04, 2010/11
- Италийн цомын эзэн (1): 2002/03
- Италийн супер цом (1): 2004
- Аваргуудын лигийн түрүү (2): 2002/03, 2006/07
- Аваргуудын лигийн дэд байр (1): 2004/05
- УЕФА супер цомын эзэн (2): 2003, 2007
- Клубүүдийн Дэлхийн аварга (1): 2007
- Бүгд: 9 цом
- Ювентус
- Италийн аварга (2): 2011/12, 2012/13
- Италийн цомын дэд байр (1): 2011/12
- Италийн супер цомын эзэн (1): 2012
- Бүгд: 3 цом
- 21 хүртэлх насны Дэлхийн аварга: 2000
- 2004 оны Афины олимпийн хүрэл медаль
- 2006 оны Дэлхийн аварга
- Европын дэд аварга: 2012
ХувийнЗасварлах
- Милан
- ФИФА-гийн хүрэл бөмбөг (2006 оны ДАШТ-ий гурав дахь шилдэг тоглогч);
- Дэлхийн чансааны 2007 оны дэд байр (нэгдүгээрт Кака), 2006 оны гутгаар байр Зидан болон Роналдиньо нарын удаад).[5]
- 2000 оны Европын залуучуудын АШТ: Оновчтой дамжуулалтаар тэргүүлэгч
- 2006 оны ДАШТ-ий бэлтгэдлийн багийн тоглогч
- Дэлхийн бэлгэдлийн шигшээ баг: 2006
- Бүгд: 5 шагнал
- Ювентус
- Италийн оны шилдэг хөлбөмбөгчин: 2012
- Евро 2012 тэмцээний тоглолтын баатар (3): Итали — Хорват, Итали — Англи, Итали — Герман
- Сери А-гийн бэлгэдлийн баг: 2012
- УЕФА-гийн бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүн: 2012
- Евро 2012 тэмцээний бэлгэдлийн баг
Төрийн шагналЗасварлах
- Италийн Бүгд Найрамдах Улсын Алдрын одон (Кавалер) (2004)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Алдрын одон (Офицер) (2006)
- Спортын үнэмлэхүй алдартны шагнал (2006)
ЭшлэлЗасварлах
- ↑ FIFA World Cup South Africa 2010 – List of Players (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). 5 June 2013-д хандсан.
- ↑ Andrea Pirlo. juventus.com. 23 March 2013-д хандсан.
- ↑ "L'Inter ha ceduto pirlo al Milan", inter.it, 30 June 2001. 2010-02-03-нд авсан. (Italian)
- ↑ "Andrea Pirlo signs for Juventus", Juventus official website, 24 May 2010. 2011-05-24-нд авсан.
- ↑ The World's best Playmaker. IFFHS. the original on 2012-02-22-с архивлагдсан. 2011-5-20-д хандсан.
ХолбоосЗасварлах
- Commons: Андреа Пирло – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Adam Digby, Andrea Pirlo still as good as ever, Sports Illustrated.com, 3 May 2012.
- Андреа Пирло
- Профайл
Загвар:2004 оны зуны олимпт Италийн хөлбөмбөгийн шигшээ
Загвар:2008 оны ЕАШТ-д Италийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2009 оны Холбоодын цомд Италийн хөлбөмбөгийн шигшээ