Андреа Бочелли

Андреа Бочелли, GRANDE UFFICIALE OMRI [1] [2] (итал. Andrea Bocelli, 1958 оны 9 сарын 22-) нь олон удаагийн Сонгодог Брит шагналт, олон удаагийн Грэмми, Эмми шагналд нэр дэвшсэн Италийн поп тенор, кроссовер дуучин юм. [3][4][5] Нүдны хараа муутай төрсөн тэрээр 12 настайдаа хөлбөмбөгийн осолд орж бүрэн сохорчээ. [6][7]

Андреа Бочелли
Ерөнхий мэдээлэл
Төрсөн 1958 оны 9 сарын 22
Гарал Лаятико, Тоскана, Итали
Хөгжмийн урсгал Орчин үеийн насанд хүрэгсдийн, классик, easy listening, латин, дуурь, дуурийн поп, поп, ам хоолой
Мэргэжил дуучин, продюсер, дууны үг зохиогч, хөгжимчин, хуучнаар өмгөөлөгч
Зэмсэг ам хоолой, төгөлдөр хуур, лимбэ, саксофон, бүрээ, татах бүрээ, босоо ятга, гитар, нам гитар, бөмбөр, мелодика
Идэвхтэй 1992–одоо хүртэл
Студи Universal Music Group, Philips Records, Decca Records, Sugar Music
Цахим хуудас Andrea Bocelli

1994 онд Санремогийн Хөгжмийн Фестивалийн шинэ дуучны хэсэгт түрүүлснээсээ [8] хойш 13 ширхэг поп ба сонгодог хөгжмийн студийн цомог, хоёр шилдэг дууны цомог, найман бүрэн дуурь гаргаж дэлхий даяар 70 гаруй сая ширхэгийг борлуулжээ. [9] дуучин юм. [3][10][11][12][13]

1998 онд тэрээр People сэтгүүлийн хамгийн үзэсгэлэнт 50 хүний нэгээр тодорчээ. [6] 1961 онд Лионтин Прайс тус шагналд нэр дэвшсэнээс хойш 1999 онд Грэмми шагналийн шилдэг шинэ дуучинд нэр дэвшсэн анхны сонгодог дуучин болжээ. [3][14] Мөн жил түүний Селин Дионтой хамтарч дуулсан Камелотын эрэл киноны The Prayer дуу нь Алтан Бөмбөрцгийн наадмын шилдэг дууны шагналыг хүртэж, мөнхүү төрлөөр Оскарын шагналд нэр дэвшжээ. [3][14] Sacred Arias нэртэй сонгодог цомгоо гаргасны дараа АНУ-ын сонгодог цомгийн чартийн 1, 2, 3-р байруудыг зэрэг эзэлж Гиннесийн рекордийг тогтоожээ. [3][14] АНУ-ын Биллборд-200 чартийн топ 10-д түүний таван цомог орж, рекорд болох 7 цомог нь Сонгодог цомгийн чартийг тэргүүлжээ. [15]

Sacred Arias цомог нь дэлхий даяар 5 сая хувь борлогдсноор түүхэн дахь хамгийн олон хувь борлогдсон ганцаар дуучны сонгодог цомог болж [3][14], 1997 онд гаргасан поп дууны Romanza цомог нь Итали дуучны гаргасан хамгийн олон хувь борлогдсон цомог, Канад [16][17][18] болон Европ, Латин Америкийн хэд хэдэн оронд гадаад дуучны хамгийн их борлогдсон цомог болж байв [14]. Тус цомгийн анхны сингл болох Time to Say Goodbye дуу нь Европ даяарх чартуудыг тэргүүлж, Германд чартыг 14 долоо хоног дарааллан тэргүүлж дээд амжилт тогтоож тус оронд 3 сая гаруй хувь борлогдсон байна. [3][14] Бочеллиг хамгийн нэрд гарсан Итали болон Сонгодог дуучин хэмээдэг. [19]

2006 онд Бочеллиг Италийн Бүгд Найрамдах Улсын Order of Merit-ийн Их Офицер болж [1][2] 2010 оны 3 сарын 2-нд Амьд Театрт оруулсан хувь нэмрээрээ Холливудын Алдартнуудын Алхаанд таван хошуугаар шагнагджээ. [20][21]

ЦомгуудЗасварлах

  • Il mare calmo della sera (1994)
  • Bocelli (1995)
  • Viaggio Italiano (1995)
  • Romanza (1997)
  • Aria - the opera album (1997)
  • Hymn for the World (1997)
  • Hymn for the World 2 (1998)
  • Sogno (1999)
  • Sacred Arias (1999)
  • Verdi (2000)
  • Requiem (Verdi) (2001)
  • Cieli di Toscana (2001)
  • Sentimento (2002)
  • Andrea (2004)
  • Amore (2006)
  • The Best of Andrea Bocelli: Vivere (2007)
  • Incanto (2008)
  • My Christmas (2009)

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 "Pausini, Bocelli e Ramazotti: Onorificenze e serata finale del festival", Radio Italia Solo Musica Italiana, 2006-02-22. 2008-01-21-нд авсан. (Italian) 
  2. 2.0 2.1 Bocelli 2006 Chronicle. bocelli.de. 2008-01-21-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 Bocelli on Decca.com
  4. Bocelli Classical Brits awards and nominations, ClassicalBrits.co.uk.
  5. Bocelli awards and nominations, imdb.com.
  6. 6.0 6.1 "Andrea Bocelli is one of the 50 Most Beautiful people of 1998", People Magazine. 2008-01-20-нд авсан. 
  7. Tenor's story acclaimed by anti-abortion campaigners
  8. Chronicle 1992–1994. bocelli.de. 2008-01-21-д хандсан.
  9. SuBo duet with AnBo. The Sun (2010-01-30).
  10. Operation Bocelli: the making of a superstar. The Age (February 26, 2003).
  11. Andrea Bocelli in Abu Dhabi (2 March 2009).
  12. REVIEW: Classical music star Andrea Bocelli at Liverpool arena. Liverpool Daily Post (Nov 7, 2009).
  13. Andrea Bocelli Announces November 2010 UK Arena Dates.
  14. 14.0 14.1 14.2 14.3 14.4 14.5 Andrea Bocelli Biography. classicsandjazz.co.uk. 2010-03-21-д хандсан.
  15. My Christmas, Billboard.com 12 Nov 2009 article.
  16. The Nielsen Company and Billboard’s 2009 Canadian Industry Report. Businesswire.com, Feb 04, 2010 article. 2010-02-10-д хандсан.
  17. Top 10 Selling Albums Of The SoundScan Era (1995-2008), Chart Attack, 2009 article.
  18. TOP TEN SELLING ALBUMS OF SOUNDSCAN ERA (since 1995), Jam!, 2007 article.
  19. Biography of Andrea Bocelli on RAI TV. RAI Television. 2009-10-19-д хандсан.
  20. Hollywood Walk of Fame Honors Andrea Bocelli. Cnn's I-Report (2010-03-03).
  21. Andrea Bocelli gets star on Hollywood Walk of Fame. On the Red Carpet (2010-03-03).

Цахим холбоосЗасварлах

  Commons: Андреа Бочелли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан