«Эмми шагнал» (англи. Emmy Award) — АНУ-д олгодог олон улсын телевизийн шагнал юм. «Эмми шагнал» бол киноны «Оскар», хөгжмийн «Грэмми», театрын хувьд «Тони» шагналтай адил юм.

Эмми шагналын цом

Эмми шагналыг гурван байгууллага төлөөлдөг байна. Үүнд: Америкийн телевизийн академи (англи. Academy of Television Arts & Sciences, буюу Television Academy) спортын нэвтрүүлгээс бусад бүх үдшийн нэвтрүүлгүүдэд шагнал гардуулдаг; Америкийн үндэсний телевизийн академи (англи. National Academy of Television Arts and Sciences) өдрийн спортын, мэдээний болон баримтат нэвтрүүлгүүдэд шагнал гардуулдаг; Олон улсын телевизийн академи (англи. International Academy of Television Arts and Sciences) АНУ-ын газар нутгаас гадна хийсэн бөгөөд нэвтрүүлж буй телевизийн нэвтрүүлгүүдэд шагнал гардуулдаг ажээ.

Лос-Анжелес хотод төвтэй Телевизийн урлаг, шинжлэх ухааны академи (ATAS) нь имиж бий болгох, олон нийттэй харилцах боломжийн нэг хэсэг болгон Эмми шагналыг бий болгосон юм. Анхны Эмми гардуулах ёслолын ажиллагаа 1949 оны 1-р сарын 25-нд Холливудын Атлетик клубт болсон. Ширли Динсдэйл анхны шагнал гардуулах ёслолын үеэр Телевизийн шилдэг жүжигчний анхны Эмми шагналыг хүртэж байсан онцлогтой.

Эмми шагналын цом

засварлах

Атом атгасан далавчтай эмэгтэйг дүрсэлсэн Эмми шагналын цомыг телевизийн инженер, дизайнер Луи Мануэл Макманус (англи. Louis Manuel McManus) зохион бүтээжээ. Уг цомыг хийхдээ тэрээр эхнэр Доротигаа загвар болгож байжээ. Телевизийн академи 1948 онд МакМанусын дизайныг хүлээн авахаас өмнө нийт дөчин долоон саналыг буцаасан түүхтэй. Зохиогчдын төлөвлөгөөний дагуу шинжлэх ухаан, технологийн бэлгэдэл болгон электроноор хүрээлэгдсэн атомыг гартаа атгасан урлагийн бурханыг бэлгэддэг далавчтай сахиусан тэнгэрийн дүрстэй цом байв. Энэ нь телевизийн урлаг болон шинжлэх ухаан, технологийн нэгдлийг бэлэгддэг байна. Баримал бүр нь 3.08 кг жинтэй, зэс, никель, мөнгө, алтны хайлшаар хийгдсэн бөгөөд 39 сантиметр өндөр байдаг юм. Бүс нутгийн Эмми шагналын өндөр нь 29 сантиметр байдаг байна. Эмми шагналын цомыг Нью-Йорк хотод Оскар, Алтан бөмбөрцөг шагналын цомыг хийдэг компанид захиалан хийлгэдэг байна.