Аммонийн тиосульфат
Аммонийн тиосульфат ((NH4)2S2O3) нь органик бус нэгдэл. Усанд хялбар уусдаг, ацетонд бага зэрэг уусдаг, этанол ба диэтилийн эфирт уусдаггүй, аммиакийн үнэртэй, хатуу/хуурай, цагаан өнгөтэй талст.[1]
Нэр | |
---|---|
IUPAC нэр
Диаммонийн тиосульфат (Англи: Diammonium thiosulfate)
| |
Өөр нэр
Аммонийн тиосульфат (Англи: Ammonium thiosulphate)
| |
Ерөнхий | |
7783-18-8 | |
ChemSpider | 4807475 |
Jmol-3D зураг | Зураг |
PubChem | 6096946 |
| |
| |
Шинж чанар | |
H8N2O3S2 | |
Моль масс | 148.20 g·mol−1 |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
шалгах (what is: / ?) | |
Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Хэрэглээ
засварлахФото зургийн бэхжүүлэгч
засварлахАммонийн тиосульфатыг фото зургийн бэхжүүлэгч болгон ашигладаг. Түүнийг хурдан бэхжүүлэгч гэж мөн нэрлэдэг. Учир нь аммонийн сульфат нь натрийн тиосульфатаас илүү хурдан үйлчилдэг.[2] Бэхжүүлэлт нь дараах химийн урвалаар явагддаг (мөнгөний бромидын хувьд):[3]
- AgBr + 2 (NH4)2S2O3 → (NH4)3[Ag(S2O3)2] + NH4Br
- AgBr + 3 (NH4)2S2O3 → (NH4)5[Ag(S2O3)3] + NH4Br
Ялгах металлурги
засварлахАммонийн тиосульфатыг мөн алт ба мөнгийг уусган баяжуулахад ашигладаг. Аммонийн тиосульфат нь зэс катализатортой үед ажиллана. Энэ процесс нь цианидын процессийн эсрэгээр хоргүй процесс юм.[4]
Бусад
засварлахАммонийн тиосульфат нь бордоо байдлаар ашиглагдаж болно.[5] Зарим судалгааны үр дүнгээс, аммонийн тиосульфатыг, хаягдал шатаах зүүхны нүүрс-хаягдал холимогт нэмэлт болгон хольж, түүнээс ялгардаг маш хортой диоксинууд ба фурануудын ялгаралтыг бууруулахад ашиглаж болох юм.[6]
Мөн үзэх
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ MSDS - Ammonium Thiosulfate
- ↑ "Praní černobílých filmů a papírů". Эх хувилбараас архивласан: 2012-03-27. Татаж авсан: 2016-12-12.
- ↑ Karlheinz Keller et al. "Photography" in Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, 2005, Wiley-VCH, Weinheim. doi: 10.1002/14356007.a20_001
- ↑ Thiosulfate leaching of gold — A review
- ↑ Minerální hnojiva se sírou
- ↑ Ekologický monitor. Krátké zprávy ze zahraničních periodik – 19.1.2006