Талст гэдэг нь атом (эсвэл молекул) нь давтагдсан жигд эрэмбэтэй байрласан байдаг хатуу биет юм.

Чулуулгын талст

Талстууд нь нэг төрлийн төлөвийн өөрчлөлт болох урсамтгай бодисоос талсжих замаар үүсдэг. Урсамтгай бодис нь ихэвчлэн шингэн байдаг ч хийн төлөвөөс талст үүсч болдог. Жишээлбэл, цас бол усны уур (ууршсан ус) агуулсан агаараас үүссэн усны талст (мөс) юм. Энгийн урсамтгай бодис эсвэл уусмал нь хөлдөх замаар нь Талсжилт үүсч болно. Талст үүсгэхийн тулд заримдаа бодист дулаан болон даралт өгөх шаардлагатай байдаг. Алмаз бол дулаан, даралтын дор үүссэн нүүрстөрөгчийн талст юм. Талстыг байгалиас олох эсвэл зохиомлоор хийх боломжой.

Талстуудын гадаргуу нь ихэвчлэн тал гэж нэрлэгддэг хавтгай хэсгүүдтэй байдаг. Талстууд үүсэх үед талууд байгалийн жамаар үүсдэг, учир нь атомын хавтгай давхарга нь ихэвчлэн хамгийн тогтвортой байдаг. Тал дахь атомууд нь шатрын хөлөг эсвэл зөгийн сархинаг гэх загваруудаар байладаг. Эдгээр талууд нь гэрлийг тусгаж, талстын гялалзсан үзэмжийг үүсгэнэ. Талстыг огтлох, нунтаглах байдлаар зохиомол талуудыг ямар ч хэлбэрээр хийж болдог бөгөөд зарим эрдэнийн чулуу, үнэт эдлэл ингэж хийгддэг байна.

Өөр өөр бодисууд нь өөр өөр төрлийн талстыг үүсгэдэг ба зарим нь нэгээс олон төрөл үүсгэж чадна. Талст дахь атомуудын байрлалыг судалдаг шинжлэх ухаан бол кристаллографи юм. Талст үүсгэдэг алдартай бодисууд нь хоолны давс (талстууд нь шоо хэлбэртэй), алмаз, кварц юм.