Альпин Ф1
Альпин Ф1 (Англи: Alpine F1 Team, 2020 он хүртэл Рено Спорт Ф1 — Англи: Renault Sport F1 Team) нь Их Британид төвтэй моторт спортын уралдааны жүчээ бөгөөд 2016 оноос эхлэн Формула-1 ДАШТ-нд оролцож байна. Францын автомашин үйлдвэрлэгч Рено компанид харьяалагдах тус баг нь урьдын Лотус Ф1 Багаас гаралтай юм. Энэ нь Формула Нэгд оролцож буй тус үйлдвэрийн харьяа гурав дахь баг болно.[2] Рено нь 1977 оноос 1985 оны хооронд Рено баг, 2001 оноос 2009 он хүртэл Рено Ф1 нэртэй багуудаар Формула-1-д оролцсон ба Фернандо Алонсо 2005, 2006 онуудад тус үйлдвэрийн багийн хамт дэлхийн аварга болжээ. Мөн энэ компани нь сүүлийн 30 жилд хамгийн амжилттай Формула-1-ийн хөдөлгүүр үйлдвэрлэж буй багуудын нэг юм. Рено нь 1992 оноос 2013 оны хооронд Уильямс, Бенеттон, Ред Булл зэрэг багуудын нийлүүлэгчээр ажиллан Найжел Манселл, Алайн Прост, Михаэль Шумахер, Дэмон Хилл, Жак Вильнёв, Себастиан Феттел нарын нисгэгчдийг нийт есөн удаа жолоочийн дэлхийн аварга цолд хүргэжээ. Рено Ф1 нь 1970-аад оны сүүлээр турбо-технологийг Формула нэгд ашигласан байна. Реногийн Формула-1-д оруулсан шинэ техник технологи нь, моторт спортын хамгийн дээд зэрэглэлд оролцож буй олон олон автомашин үйлдвэрлэгчийн хөдөлгүүрийг нийлүүлэгч болгосон байна.
Нэр | Alpine F1 Team |
---|---|
Аж ахуйн нэгж | Альпин Расинг Лимитед |
Компанийн төв | Энстоун, Нэгдсэн Хаант Улс Вири Шатийон, Франц |
Багийн дарга | Давиде Бривио |
Техникийн захирал | Пэт Фрай (шасси) Реми Таффен (хөдөлгүүр) |
2021 оны улирал | |
Жолооч | (14) Испани (31) Франц |
Туршилтын жолооч | Данийл Квят[1] Хятад |
Шасси | Альпин A521 |
Хөдөлгүүр | Рено Э-Тек 20B |
Дугуй | Пирелли |
Статистик | |
Анхны их шан | 1977 оны Их Британийн их шан |
Оролцсон уралдаан | 364 |
Зохион бүтээгч-ДА | 2 (2005, 2006) |
Жолоочийн ДА | 2 (2005, 2006) |
Түрүүлсэн тоо | 35 |
Түрүү байрлал | 51 |
Хурдан тойрог | 31 |
2020 оны байр | 5 (181 оноо) |
Оноо | 1544 |
(мэдээ: 2021 оны Эмилиа-Романьягийн гран-при) |
2018 оноос 2020 он хүртэл Рено нь МкЛаренд хөдөлгүүр нийлүүлж байв. 2021 онд Альпин баг нь 2005, 2006 онуудад дэлхийн аварга болж байсан испани нисгэгч Фернандо Алонсо ба франц нисгэгч Эстебан Окон нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцож байна.
Цахим хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Ex-AlphaTauri racer Daniil Kvyat joins Alpine as reserve driver for 2021". www.formula1.com (англи хэлээр). 2 March 2021. Татаж авсан: 2 March 2021.
- ↑ Smith, Luke; Noble, Jonathan (6 September 2020). "Renault to be rebranded as Alpine for 2021 F1 season". motorsport.com. Татаж авсан: 6 September 2020.
Энэ Формула 1-ийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ аж ахуйн нэгжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.