Алтанзул цэцэг
Алтан зул нь 150 зүйлийн болцуут ургамлыг багтаасан сараанын (Liliaceae) овгийн цэцэгт ургамал юм. Энэхүү үзэсгэлэнт цэцгийн ихэнх зүйл нь өмнөд Европ, умар Африк, Азиас гаралтай. Иран болон Афганистан, Пакистаны уул нурууд, Казахстаны тал хөндийд алтан зулын олон төрлүүд ургана. Мөн цэцэрлэг, ургамлын хүрээлэнд олон зүйлийг эрлийзжүүлэн гаргаж авсан алтан зулыг ургуулж байна. Нидерланд улс нь алтан зулаар дэлхийд алдартай бөгөөд тариалалт, экспортоороо тэргүүлдэг.
Алтанзул | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Таримал алтанзул- Канберра 2005 он.
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
|
Бүтэц
засварлахАлтан зул нь болцуут, олон наст ургамал юм. Богиноос өндөр шулуун иштэй янз бүр байх ба 10-70 см хүртэл өндөр байх бөгөөд хүйтэнд, цастай өвөл ч ургадаг байна. Голдуу 2-6 навчтай, зарим тохиолдолд 12 байдаг.
Тарxалт
засварлахАлтанзулын төрөл зүйлийн байгалийн муж нь Баруун хойг, Баруун Сибирийн хойд хэсэг, Ираны өмнөд хэсэг, Синай хойг, Шиньжяны зүүн хэсэг, Монголын баруун хэсгүүд, Газар дундын тэнгисийн баруун хэсэгт (Испанийн өмнөд эрэг, хойд хэсэг) Марокко, Ливи, Тунис, Сицилийн арал), Алс Дорнод (Эрхүү муж, Чита муж, Манжуур).
Зургууд
засварлахТэмдэглэл
засварлах