Очирын Дашдэлэг
Очирын Дашдэлэг БНМАУ-ын Ардын жүжигчин, хөгжимчин.
Очирын Дашдэлэг | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Зураач |
Намтар
засварлахОчирын Дашдэлэг 1896 онд төржээ. Тэрээр одоогийн Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн тийш орших Алтанбулагийн ойролцоо, “Улаан бургас” хэмээх газар ядуу ард Очирын гэр бүлд мэндэлжээ. Түүний ээж Баяр дуу хууранд дуртай нэгэн байсан учир О.Дашдэлэг 7 настайгаасаа эхлэн ээжийнхээ авч өгсөн бага гарын шанз хөгжмөөр тоглож сурчээ. 1920 оны үед Дашдэлэг Нийслэл хүрээнд ирж суурьшсан ба энэ үед тэр шанз, ёочин, хуучир, лимбэ хөгжим тоглодог болсон байлаа. Удалгүй тэрээр Хүрээний хөгжимчидтэй танилцаж, хамтран хөгжимдөх болжээ. Тэр бол Д.Ишдулам, Б.Алтангэрэл, С.Түвдэн, Д.Түдэв нарын зэрэг манай алдартай хөгжимчид байсан юм. О.Дашдэлэг ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн шинэ засаг төрийн суртал ухуулгын ажилд идэвхийлэн оролцохдоо дуулж, хөгжимдөж авьяас билгээ хөгжүүлж байв. Ардын дуу, хөгжмөөр голчлон хөгжимдөж, дуулж сурсан тэрээр цаг үеийн шаардлагаар бусдад зааж сургах ажлыг мөн эхлүүлсэн байна. 1930-д онд Улсын төв театр байгуулагдахад О.Дашдэлэг хөгжимчнөөр ажиллав. Тэр 1930-1940-д оны үед Б.Ефремов, Берлин-Печникова, Б.Смирнов нарын зэрэг орос багш нараар ноот заалгасан нь түүний уран бүтээлийн замналд шинэ үеийг нээж өгсөн байна. О.Дашдэлэг нь 50 гаруй жил шинэ цагийн монголын хөгжмийн урлагийн тайзнаа амьдрахдаа олондоо алдартай шавь нарыг төрүүлж байсан юм. С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Г.Жамьян, Базаррагчаа, Мядагбадам, Ж.Чулуун, Дашдулам гээд түүний шавь нар монголынхоо хөгжмийн урлагийг хүний дайтай авч явж, дэлхийд сурталчилж байсан гавьяатай билээ. БНМАУ-ын Ардын жүжигчин цолыг 1948 онд хүртжээ.
Алдартнуудын Багш
засварлах1930 онд Улсын Төв театр байгуулагдахад тэрээр хөгжимчнөөр орж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр нот заалгаж манай урлагийн тайзнаа 50-иад жил хөгжимдөхдөө олон арван шавь нарыг төрүүлсэн гавьяатан билээ. Түүний шавь нар Б.Дамдинсүрэн, Г.Жамъян, С.Гончигсумлаа, С.Базаррагчаа, С.Мядагбадам, Ж.Чулуун, Ц.Дашдулам зэрэг алдар цуутнууд.
Гавьяа Шагнал
засварлахО.Дашдэлэгийн гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж
- 1935 онд БНМАУ-ын анхны Алдарт гавъяат хөгжимчин /1935-07-28.№05/,
- 1948 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор шагнажээ.