Алексей Викторович Швед (1988 оны арванхоёрдугаар сарын 16-нд Белгород хотод төрсөн) — Оросын сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Филадельфия Севенти Сиксерс» болон Оросын шигшээ багийн довтлогч-хамгаалагч, холбон тоглогч юм.

Товчхон засварлах

Швед 2010 онд драфтад багтаагүй юм. Буревестник (20042005), ЦСКА Москва (2005—2012), Химки (20062007), Динамо Москва (2009—2010) багуудад тоглож байв. 2012 оны долоодугаар сарын 25-нд Миннесота багт 3 жилийн гэрээг 10 сая доллараар[1] байгуулан иржээ.[2]

2014 оны наймдугаар сарын 23-нд гурвалсан наймаагаар «Филадельфия Севенти Сиксерс» багт Таддеус Янгийн оронд Люк Мба а Муте болон 2015 оны драфтын I тойргийн эрхийн хамтаар элссэн. Түүнчлэн Эндрю Уиггинс, Энтони Беннетт нар «Кавальерсаас» Кевин Лавын оронд ирцгээсэн билээ.[3][4]

Шигшээ засварлах

Швед шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ЕАШТ-ий 2011 оны хүрэл медаль хүртжээ. Лондоны олимпт Аргентины шигшээ багтай хүрлийн төлөө тоглож 81-77 харьцаагаар ялсан билээ. Уг тоглолтонд Швед 25 оноо авч байв.

Эшлэл засварлах

  1. "Alexey Shved moves to Minnesota". CSKABasket.com. July 23, 2012. Archived from the original on 2015-10-01. Retrieved 2012-07-23.
  2. "Wolves Sign Free Agent Alexey Shved". NBA.com. July 25, 2012. Retrieved 2012-07-26.
  3. "Kevin Love traded to Cavaliers". ESPN.com. August 23, 2014. Retrieved August 23, 2014.
  4. "Cavs Acquire All-Star Forward Kevin Love". NBA.com. Turner Sports Interactive, Inc. August 23, 2014. Retrieved August 23, 2014.

Холбоос засварлах