Александр Казанцев
Александр Казанцев (Орос: Александр Петрович Казанцев) гэж Зөвлөлтийн зөгнөлт зохиолч хүн байв. 1906 онд Акмолинскт төрөөд 96 жил амьдарч 2002 онд Москвагийн Переделкино дахь зохиолчдын хотхонд нас баржээ.
Александр Казанцев | |
Бүтэн нэр | Алекса́ндр Петро́вич Каза́нцев |
---|---|
Төрсөн өдөр | 1906 оны 9 сарын 2 |
Төрсөн газар | Орос, Акмолинск, Акмолинск |
Яс үндэс | Орос үндэстэн |
Улс орон | Зөвлөлт (ЗХУ) Орос |
Өнгөрсөн өдөр | 2002 оны 9 сарын 13 (96 насалсан) |
Өнгөрсөн газар | Орос, Москва, Переделкино |
Ажил үйл | зохиолч |
Александр Казанцев Томскийн технологийн хүрээлэнд сураад Белорецкийн төмөрлөгийн үйлдвэрээс ажлын гараагаа эхэлжээ. 1936 оноос зохиол туурвиж, 1939 онд олон улсын үзэсгэлэнд зохиол нь тавигддаг болжээ. 1940-өөд оны Аугаа их эх орны дайнд танк бариад Ленинградын хамгаалалтад байсан гэдэг. Түүний 1946 онд хэвлэгдсэн «Умардын гүүр», 1952 оны «Мол, Умард», 1956 оны «Туйлын зүүд», 1970 оны «Усан доорх нар» зэрэг зохиол сайн болсон.
Сонин баримт
засварлахКазанцев орос хэлэнд вёртолет (нисдэг тэрэг), инопланетяне (харь гаригийн хүн) зэрэг зуу гаруй шинэ үг оруулжээ.
Эх сурвалж
засварлах- Советские детские писатели: Биобиблиографический словарь (1917—1957). — М., 1961.
- Абрамова В. И. Казанцев А. // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М.: Советская энциклопедия, 1966. — Стб. 295.