Тирич Мир
[[Ангилал:]]
Тирич Мир | ||
---|---|---|
Тирич Мир уул | ||
Үнэмлэхүй өндөр | 7708 м | |
Байрлал | Хайбер Пахтунхва (Пакистан) | |
Нуруу | Хиндүкүшийн нуруу | |
Тусгаарлагдсан зай | 238 км → Ракапоши уул | |
Харьцангуй өндөр | 3910 м ↓ Брогхолын даваа | |
Солбицол | 36° 15′ 18″ У, 71° 50′ 23″ З | |
| ||
Анхны авиралт | 1950 оны долоодугаар сарын 22-нд Арне Несс, Пер Квернберг | |
Онцлог | Хиндүкүшийн нурууны хамгийн өндөр уул |
Тирич Мир нь Пакистаны хойд хэсэгт орших Хиндүкүшийн уулсын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 7708 м өндөртэй бөгөөд дэлхийд 33-т орно. Харин бэлээс нь дээш хэмжвэл 3098 м өндөр (дэлхийд 30-д) юм. Хэдийгээр Пакистаны хяналтад байдаг Кашмирт түүнээс өндөр оргилууд байдаг боловч Энэтхэгийн талтай маргаантай тул албан ёсоор Пакистаны хамгийн өндөр цэгт тооцогддог.
Тус оргилд анх 1950 онд Норвегийн уулчдын баг авиран гарчээ. Нутгийнхны домгоор бол Тирич Мирт Жин, чөтгөр, шулам, сүнснүүд амьдардаг тул авиран гарч болдоггүй ажээ. Бараг жил болгон уулчид, аялагчид гүн хавцал уруу унаж амь насаа алддаг.
Тирич Мир гэдэг үг нь Вахи хэлээр "Харанхуйн хаан", "Сүүдрийн хаан" гэсэн утгатай. Учир нь Тирич Мирийн сүүдэр ваханы талыг бүрхдэг ажээ.
Ном зүй
засварлах- Keay, John, "The Gilgit Game": The Explorers of the Western Himalayas, 1865-95, Oxford University Press, 1985, ISBN 0-19-577466-3
- Robertson, Sir George Scott, The Kafirs of the Hindukush, Oxford University Press, (1896, OUP edition 1986), ISBN 0-19-577127-3