Австрали улсын Хааны зоосон мөнгөний үйлдвэр
Австрали улсын Хааны зоосон мөнгөний үйлдвэр (англи. Royal Australian Mint) -Австралийн Холбооны нийслэл Канберра хотын дагуул Дикин сууринд 1965 онд нээгдсэн Австралийн үндсэн зоосон мөнгөний үйлдвэр. Австрали улсад 1965 оноос хойш мөнгөний эргэлтэд орсон бүх зоосон мөнгөнүүдийг энд үйлдвэрлэсэн байна. Канберра дахь уг үйлдвэрийг нээгдэхээс австралийн зоосон мөнгөнүүдийг Их Британий Хааны зоосон мөнгөний үйлдвэрийн Сидней, Мельбурн, Перт зэрэг хотууд дахь салбар үйлдвэрүүдэд цохиж байжээ.
Австрали улсын Хааны зоосон мөнгөний үйлдвэрийг 1965 оны 2-р сарын 22-нд Эдинбургийн гүн албан ёсоор нээсэн байна. Зоосон мөнгөний үйлдвэрийг барихад улсын төсвөөс 5 сая австрали доллар зарцуулсан бөгөөд 4 сая австрали долларыг шинэ тоног төхөөрөмж авч, суурилуулахад зарцуулжээ.
Тус зоосны үйлдвэр нээгдсэн цагаасаа хойш 11 гаруй тэрбум зоос үйлдвэрлэсэн бөгөөд өдөрт хоёр сая гаруй зоос буюу жилд долоон зуун сая гаруй зоос үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Мөн гадаадын олон орны үндэсний зоосон мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн байна. Тухайлбал: Шинэ Зеланд (1969 онд), Папуа Шинэ Гвиней, Тонга, Самоа, Күүкийн арлууд, Фижи, Малайз, Тайланд, Балба, Бангладеш, Израиль, Филиппины зоосон тэмдэгтүүдийг цохисон байна.