Абрахам де Муавр
Абрахам де Муавр (Франц: Abraham de Moivre, 1667 оны 5 сарын 26-нд Францын Шампэйн мужийн Витри-ле-Франсуа-д төрж, 1754 оны 11 сарын 27-нд Английн Лондонд нас барсан) нь Францын математикч, комплекс тоо ба тригонометрийн холбоог илтгэсэн де Муаврын томъёо болон нормаль тархалт, магадлалын онолын судалгааны ажлуудаараа алдаршсан эрдэмтэн юм. Тэрээр Исаак Ньютон, Эдмунд Халли, Жэймс Стирлинг нартай нөхөрлөдөг байв.
Абрахам де Муавр | |
---|---|
Төрсөн огноо | 1667 оны 5 сарын 26 Витри-ле-Франсуа, Шампэйн, Франц |
Нас барсан огноо | 27 November 1754 Лондон, Англи | (87 насалсан)
Оршин суугаа улс | Англи |
Үндэс | Франц |
Салбар | Математикч |
Төгссөн сургууль | Саумурын Академи Харкурын Коллеж |
Эрдмийн ажлын зөвлөх | Жак Озанам |
Алдаршсан зүйл | Де Муаврын томъёо Де Муавр-Лапласын теорем |
Нөлөөлөл | Исаак Ньютон |
Де Муаврын магадлалын онолоор бичсэн Боломжийн сургаал хэмээх ном нь мөрийтэй тоглоомчдод ихээхэн үнэлэгддэг аж. Де Муавр мөн n-р Фибонначчийн тооны φ-гийн n зэргээр илэрхийлсэн дөхөлтийг гаргаж авдаг Бинэгийн томъёог анх олсон хүн билээ.