Абуху мэргэн ноён

(Абаху-с чиглүүлэгдэв)

Абуху мэргэн ноён (1556-?) бол Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны дэд хөвгүүн юм. Халхын Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Улаанцавын чуулганы Халхын баруун гарын хошуудын засаг ноёдын дээд өвөг.

Удам угсаа

засварлах

Абуху мэргэн ноён Ангаахай мэргэн ноён, Рахули далай ноён хоёр хөвгүүнтэй. Ангаахай мэргэн ноён 1646 онд Абуху мэргэн ноёны хүү Рахули далай ноён Түшээт ханы хоёр түмэн цэргийг удирдаж манжийн цэргийн эсрэг Зажибулагийн газарт байлдаж манж нар халхын цэргийн цэргийн хүчин чадлыг сорьсон анхны тулалдаан болсон билээ. 1691 он хүртэл Түшээт хан аймгийн хоёр хошууны нэг байсан. Газар нутаг нь одоогийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгийг хамарсан. Энх амгалан хааны үед түүний хөвгүүн Гүршихид жинон цол шагнасан. Ингэснээр 1691 он хүртэл Мэргэн жинонгийн хошуу гэж байсан. Халх нь манжид дагаар орсны дараа Гүршихи мэргэн жинонд, Төрийн Жюнь ван цол олгоод, түүний захирсан хошууг Халхын умар замын зүүн гарын дундад хошуу гэж нэрлэсэн. 1911 онд Богд Хаант Монгол Улсын үеэс эхлэн Мэргэн вангийн хошуу гэж нэрлэх болсон.

Эцэг: Онохуй Үйзэн ноён

Эх: Эцэнхэн зоригт хатан

Абуху мэргэн ноён гурван хатантай байсан.

  1. Урианханы Тогуй хатан[1]: Толуй абай[1], Толун абай[1] гэх хоёр охин, Ангаахай мэргэн ноён төрсөн.
  2. Жалайрын Имагагчин хатан[1]: Хөхубури абай[1] нэртэй ганц охин төрсөн.
  3. Татарын Дамдайн охин Онгуй хатан[1]: Рахули далай ноён, Самар абай[1], Раши абай[1] нэрт хоёр охид төрсөн.

Ах, дүүс

засварлах
  1. Абтай сайн хан (Түшээт хан аймгийн хошууны ноёдын дээд өвөг)
  2. Хятад илдэн хошууч
  3. Түмэнхэн сайн ноён (Сайн ноён хан аймгийн хошуудын дээд өвөг)
  4. Бахарай хошууч (Цогт тайжийн эцэг)
  5. Бодисун отгон ноён
  1. Ангаахай мэргэн ноён
  2. Рахули далай ноён
  3. Толуй абай: Сүлдүсийн Хүлүгүд өгөв.[1]
  4. Толун абай: Урианханы Магухайд өгөв.[1]
  5. Хөхубури абай: Сүлдүсийн Хүлүгүгийн дүү Уубахайд өгөв.[1]
  6. Самар абай: Онниудын Бабахайн хүү Төвөдөд өгөв.[1]
  7. Раши абай: Онниудын Дарайсуны хүү Бөхухуйд өгөв.[1]
  1. 1.00 1.01 1.02 1.03 1.04 1.05 1.06 1.07 1.08 1.09 1.10 1.11 1.12 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.103