Гүршихи мэргэн ноён бол Халхын зүүн гарын Абуху мэргэн ноёны ач хүү Сону дайчин хунтайжийн хүү, Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны анхны засаг ноён юм. Тэрбээр өвөө Ангаахай мэргэн ноёныг залгамжлан мэргэн ноён цолыг залгамжлан авчээ. Гүршихи мэргэн ноёны захирсан хошуунд одоогийн Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангайн урд хэсгийн нутгууд багтаж байв. Энэ нь Түшээт хан аймгийн Чин гүрэнтэй хиллэх чухал хошуу байсан тул манжууд өөрийн талдаа татахын тулд Энх амгалан хааны зарлигаар Гүршихийг жонон цолоор шагнасан нь 1691 оны Долоннуурын чуулган хүртэл мэргэн жонон цолыг хэрэглэж байв. "Гүршихи ноёны орд өргөө нь "Хөх-Бөрт" хэмээх газар байв."[1][2]

Гүршихи
Мэргэн ноён
Засаг, Төрийн жүн ван
Хаанчлал?-1705
Өнгөрсөн огноо1705 он
ӨмнөхСону дайчин хунтайж
УдаахРавдандорж
ЭцэгСону дайчин хунтайж
ХүүхэдРавдандорж
ШүтлэгШарын шашин
Ургийн овогБоржигин

1688 онд зүүнгарын Галдан бошогт хааны цэрэг халхад дайран орсны дараа тэрээр дүү Даш эрх дайчин, Ноён хутагт нарын хамтаар албат ардуудаа авч Чин гүрэнд орогнол гуйн ирсэнд, "дөрвөн хүүхэд аймгийн захын гадна Хонгорын газарт шагнаж нутаглуулав."[2] 1691 онд Галдангийн зүгээс халдсан тул улам дотогш нүүлгэсэн. 1691 оны Долоннуурын чуулганд түүнд засаг, төрийн жүн ван цол хэргэм соёрхов. 1691 оны өвлийн эхэн сард Галдангийн дэмжигч хошуудын ноён Баатар эрх жонон Хороли айсуй ирж байгааг сэргийлж Гүрүшихийг цэрэгтэй нь тосгуулан явуулсан ч, Хороли нь Чин гүрэнд дагаар орсон учир уг албаас буцаан татсан.

1695 онд Галдан бошогт хааны зүгээс түүнийг ятгахаар элч ирсэнд манжууд Гүрүшихийг албат ардын хамтаар Сүнид аймгийн ойрын газарт нутаглуулж, хиа Анандыг цэрэгтэй нь аваачиж харгалзуулан,[2] Хөх хотын сангийн амуу гаргаж өгүүлэв.[3]

Өмнөх
Ангаахай мэргэн ноён
Мэргэн вангийн хошууны засаг ноён
1660?-1705
Дараах
Равдандорж жүн ван
  1. Д.Гонгор. Халх товчоон. УБ., 1970. Нэгдүгээр боть. т.180
  2. 2.0 2.1 2.2 Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир. Vol. 2. Улаанбаатар. 2009. p. 13.
  3. Галдан туслагч (2006). Эрдэнийн эрхи. Translated by Ж, Гэрэлбадрах нар (1 ed.). Улаанбаатар. p. 204.
  4. 4.0 4.1 4.2 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.74
  5. 5.0 5.1 5.2 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.82