Им Юнь-а
Юна (윤아, Yoona тайзны нэр) жинхэнэ нэр Им Юнь-а (сол. 임윤아) — Өмнө Солонгосын дуучин, жүжигчин.
Юна | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | 임윤아 → Им Юүн-а |
Тайзны нэр | Yoona |
Төрсөн | 1990 оны 5 сарын 30 |
Гарал | Өмнө Солонгос, Сөүл |
Хөгжмийн урсгал | Хип хоп, К-поп |
Мэргэжил | дуучин, жүжигчин, бүжигчин, модель, телевизийн хөтлөгч |
Идэвхтэй | 2007–одоо |
Студи | SM Entertainment |
Хамтардаг уран бүтээлчид | Girls Generation |
Юна Солонгосын охидын хамгийн алдартай Сунёшидэ хамтлагийн гишүүн бөгөөд «Чи миний хувь тавилан» (2008); «Сайд бид 2» (2013); «Хайрын бороо» (2012 )зэрэг кинонд тоглосон.
Намтар
засварлахБага нас
засварлахИм Юнь-а 1990 оны 5 сарын 30-нд Өмнө Солонгосын Сөүлд төрсөн. Аав, эгчийн хамт амьдардаг. Багадаа S.E.S хамтлагийг үзэж урлагт дурласан гэдэг бөгөөд 2002 онд S.M. Entertainment-ийн нээлттэй шалгаруулалтад оролцож шалгуулан, тус компанийн дадлагажигчаар 5 жил бэлтгэгдсэн. Юнагийн хоолой сайн биш ч гэсэн эвлэгхэн дуулчихдаг бөгөөд сайн бүжигчин болжээ. 2005 онд TVXQ хамтлагийн "Magic Castle" дууны клипэнд тоглосон.
Сунёшидэ
засварлах2007 оны 8-р сард Юна 9 гишүүнтэй Сунёшидэ (англиар Girls' Generation) хамтлагийн гишүүн болж тайзнаа гарсан. Тэр жилдээ Юна Тэён ахлах сургуулийг төгссөн. Сунёшидэ хамтлаг 2009 оны «Gee» дуунаасаа эхлэн их алдартай болсон ба Юна хамтлагийн нүүр царай билээ. Юна сайн бүжиглэдэг, сайхан бүсгүй, мөн ч яриа хөөрөө сайтай нэгэн болохоор үзэгчдэд их таалагддаг алдартан болжээ.
Жүжигчний замнал
засварлахХамтлагт дуулж бүжиглэхийн хажуугаар Юна хэд хэдэн кинонд тоглосон. 2007 онд MBC телевизийн «Ес цохисноос хоёр нь гадаа» олон ангит кинонд туслах дүр бүтээснээр жүжигчний замналаа эхлүүлсэн ба үүний дараа MBC-ийн «Хосгүй сайхан бүсгүй» (2008) тоглосон ба бүтээсэн дүрийг нь жүжигчин Пэ Жон-ок өндрөөр үнэлжээ.
2008 оны 5-р сард, KBS телевизийн «Чи миний хувь тавилан» киноны Чан Сэ-бёгийн дүрд тоглосон байна. Уг кино нь рейтингээрээ 41,5%-д хүрч, энэ дүрээрээ олонд танигдсан. Мөн тухайн дүрээрээ KBS drama awards, 45 дахь удаагийн Пэгсан урлагийн наадмаас «Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин»-ий шагнал хүртсэн. 2009 онд тэрээр жүжигчин Квон Сан-угийн хамт «Үнсгэлжин эр» кинонд хамтран тоглосон. 2012 оны 3-р сард, жүжигчин Жан Гын-соктой «Хайрын бороо» кинонд тоглохоор жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан. Кино тийм ч амжилт үзүүлж чадаагүй боловч түүний жүжиглэлтийг өндрөөр үнэлжээ.
Юна 2015 онд Хёнь Бинь-тэй хамт «Cooperation» киноны зураг авахуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. 2016 оны 3-р сард Юна өөрйин анхны бие даасан уран бүтээлээ гаргасан.
Хувийн амьдрал
засварлах2013 оны 9-р сард Юна жүжигчин И Сын-ги-тэй болзож эхэлсэн боловч 2015 оны 8-р сард хоёр жүжигчний зууч компаниуд цаг завгүйн шалтгаанаар тэр хоёрыг салсан тухай мэдэгдсэн билээ.
2015 оны 2-р сард Юна Тунгүг Урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж бакалаврын зэрэгтэй дээд боловсрол эзэмшсэн. Хамтлагийнх нь гишүүн Сохён түүнтэй хамт тус сургуульд орж, хамт төгссөн юм.
Жагсаалт
засварлахДуу бүжиг
засварлах
Дан дуу
засварлахОн | Нэрийн орчуулга | Дууны англи нэр | Хугацаа | Хэдүүлээ |
---|---|---|---|---|
2010 | «Иннисфри өдөр» | Innisfree Day | 03:42 | Гоцлол |
2016 | «Тогсүгон чулуун зам» | Deoksugung Stonewall Walkway | 03:42 | Гоцлол |
Кинонд тоглосон
засварлахУран сайхны кино
засварлахОн | Монгол орчуулгын нэр | Киноны Солонгос нэр | Англи орчуулгын нэр | Дүр | Найруулагч |
---|---|---|---|---|---|
2008 | Зайлшгүй гэрлэлт | 못말리는 결혼 Мутмаллинөн гёльхонь | Unstoppable Marriage | Долоон гүнжийн нэг (оролцсон) | Ким Сонүг |
Олон ангит кино
засварлахОн | Монгол орчуулгын нэр | Дөрөв нь Солонгос нэр, нэг нь англиас галигласан нэр |
Нэг нь Англи нэр, дөрөв нь англи орчуулга |
Дүр | Телевиз |
---|---|---|---|---|---|
2007 | Ес цохисноос хоёр нь гадаа | 9회말 2아웃 9 хомаль 2 аус | Two Outs in the Ninth Inning | Шин Жүён | MBC |
2008 | Хосгүй сайхан бүсгүй | 천하일색 박정금 Чонхайлсэйг Паг Чонгөм | Woman of Matchless Beauty | Ми Эй (оролцсон) | MBC |
Чи миний хувь тавилан | 너는 내 운명 Нонөнь нэй үнмён | You Are My Destiny | Чан Сэйбёг (гол дүр) | KBS | |
2009 | Үнсгэлжин эр | 신데렐라 맨 Синдерэлла мэн | Cinderella Man | Со Южинь (гол дүр) | MBC |
2012 | Хайрын бороо | 사랑 비 саран би | Love Rain | Ким Юньхи / Чон Хана (гол дүр) | KBS2 |
2013 | Ерөнхий сайд бид хоёр | 총리와 나 Чонрива на | Prime Minister and I | Нам Дажон (гол дүр) | KBS2 |
2015 | Анхны удаа болохоор | 처음이라서 Чо-ымирасо | Because It's The First Time | Өөрөөрөө | OnStyle |
2016 | Дайны бурхан, Зао Юн | 武神赵子龙 Ву Шен Зао Зи Лон | God of War, Zhao Yun | Шиао Күйн И / Ма Юү Роу | Hunan Television |
2016 | К2 | 더 케이투 Дэ кей тү | The K2 | Гү Анна | tvN |
Телевизийн хөгжөөнт хөтөлбөр
засварлахОн | Монгол орчуулгын нэр | Хөтөлбөрийн Солонгос нэр | Англи орчуулгын нэр | Дүр | Тодруулга | Телевиз |
---|---|---|---|---|---|---|
2010 | Гэртээ 2 | 패밀리가 떴다2 | Family Outing 2 | Өөрөөрөө | Байнгын гишүүн | SBS |
Дууны дүрсэнд тоглосон
засварлахОн | Монгол орчуулгын нэр | Дууны солонгос нэр | Англи орчуулгын нэр | Уран бүтээлч | Дүр байдал |
---|---|---|---|---|---|
2004 | Шидэт цайз | 마법의 성 Мапобүй сон | Magic Castle | TVXQ | Өөрөөрөө |
2006 | Чи | U | Super Junior | Өөрөөрөө | |
Хүсэл тачаал | 열정 Ёльжон | My Everything | The Grace | Өөрөөрөө | |
2007 | Чамтай гэрлэе | Marry U | Super Junior | Өөрөөрөө | |
2008 | Амлалт | Propose | И Сөнчоль | Өөрөөрөө | |
2009 | Тэрний хүүхэн | That Guy's Woman | 24/7 | Өөрөөрөө | |
2010 | Карибын булан | Caribbean Bay | Сунё Шидэ 2PM хоёрын хамтарсан | Өөрөөрөө | |
2011 | Эгч та хөөрхөн юм аа | 누난 너무 예뻐 Нүнань ному еппо | Replay (Япон хувилбар | SHINee | Өөрөөрөө |
Үдэшлэг, ёслолын хөтлөгч
засварлахОн, сар, өдөр | Монгол нэр (оноосон нэрийг галиглав) |
Солонгос нэр | Англи нэр (оноосон нэрийг галиглана) |
---|---|---|---|
2011 - 12 - 24 | KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагнал | KBS Entertainment Awards | |
2011 - 12 - 29 | SBS телевизийн оны эцсийн хөгжмийн "Каю Тэжон" хөтөлбөр | 가요대전 Каю Тэжонь | SBS 'Gayo Daejun' |
2011 - 11 - 14 | Дуу хөгжмийн "Хайраа хуваалцая" тоглолт | Love Sharing concert | |
2011 - 12 - 26 | KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагнал | KBS Entertainment Awards |
Зар сурталчилгаанд тоглосон
засварлахИхэнх нь гоо сайхан, чамин загварын бүтээгдэхүүний суртачилгаа. Нэрийг англиар нь бичив.
- [2004-2008] Elite Uniform Model
- [2006] Teun Teun English "Follow Me"
- [2006] Sanyo Eneloop Rechargeable Battery
- [2006-2007] Elite (SS501 хамтлагийнхантай хамт)
- [2007] Sunkist Lemonade (Хичоль Канин хоёртой хамт)
- [2008] Solar-C Vitamin
- [2008] Elite Uniform (2PM хамтлагийнхантай хамт)
- [2008-2009] Clean & Clear (Ким Суөнтэй хамт)
- [2008-2010] YeJiMin
- [2009-2012] Innisfree
- [2010] S-Oil
- [2010] Caribbean Bay (2PM-ийнхэнтэй хамт)
- [2011-2012] EIDER (И Минхутай хамт)
- [2012] Ciba Vision's FreshLook & Dailies
Хүртсэн шагнал
засварлахОн | Шагнал | Шан | Ажил | Дүн | Эш |
---|---|---|---|---|---|
2008 | Өмнө Солонгосын олон ангит киноны шагнал | Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн | Чи миний хувь тавилан | шагнагдсан | [1] |
KBS телевизийн ОАК-ны шагнал | Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин | шагнагдсан | |||
Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн | шагнагдсан | ||||
2009 | Пэгсан урлагийн наадам | Олон ангит киноны шилдэг шинэ эмэгтэй жүжигчин | шагнагдсан | ||
Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин | шагнагдсан | ||||
2010 | Пэгсан урлагийн наадам | Эрэгтэй үнсгэлжин | шагнагдсан | ||
2012 | Mnet 20-иод насныхны сонголт шагнал | 20-иод насныхны олон ангит киноны эмэгтэй од | Хайрын бороо | горилжээ | |
KBS телевизийн ОАК-ны шагнал | Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин | горилжээ | |||
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан | шагнагдсан | [2] | |||
2013 | Пэгсан урлагийн шагнал | Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин | горилжээ | ||
KBS телевизийн ОАК-ны шагнал | Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин | Сайд бид хоёр | шагнагдсан | ||
Шилдэг хос (И Бум-сүтэй хамт) | шагнагдсан | [3] | |||
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан | горилжээ | [4] | |||
2014 | Пэгсан урлагийн шагнал | Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин | горилжээ | ||
Сөүлийн залуучуудын кино наадам | Шилдэг залуу эмэгтэй жүжигчин | горилжээ | |||
2015 | Дэлхийн тансаг шагнал | Дэлхийн аялаж зуулчлал үйлдвэрлэлийн хурлын шан | Жао Юнь дайны бурхан | шагнагдсан | |
Өмнө Солонгос улсын татварын газар | Шилдэг олны танил татвар төлөгч | шагнагдсан | [5] |
Лавлах бичиг
засварлах- ↑ "Actor Kim Wins Top Prize at Korea Drama Festival Awards". The Korea Times. November 2, 2008. Татаж авсан: May 3, 2015.
{{cite news}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "'KBS 연기대상' 송중기·문채원·윤아, 네티즌상 수상" (Korean хэлээр). The Korea Times/Hankooki. December 31, 2012. Татаж авсан: May 27, 2015.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "조정석·아이유, 지성·황정음, 오지호·김혜수, 주원·문채원, 이범수·윤아, KBS연기대상 베스트커플상" (Korean хэлээр). Star News. December 31, 2013. Татаж авсан: May 28, 2015.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "KBS 2013 Drama Awards "Netizen Awards" Voting" (Korean хэлээр). KBS. December 2013. Татаж авсан: May 28, 2015.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ ""Beep, Beep" -- Korean Singer YoonA Wins Model Taxpayer Award". Forbes. March 16, 2015. Татаж авсан: April 1, 2016.