Daniel Armand Lee (Сол: 이선웅 / Lee Seon-woong) нь Tablo (Табло) хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан, Солонгос-Канад гаралтай уран бүтээлч, ая зохиогч, дууны үг зохиогч, продюсер юм. Tablo нь Өмнөд Солонгосын ахмад хип хоп хамтлаг Epik High-ын ахлагч, продюсер гэдгээрээ алдартай бөгөөд "HIGHGRND" (High Ground) хэмээх бие даасан хөгжмийн лэйбелийн үүсгэн байгуулагч юм.

Tablo
2014 оны 9 сард
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэрLee Seon-woong (이선웅)
Төрсөн нэрDaniel Lee
Тайзны нэрTablo (타블로)
Төрсөн1980 оны 7 сарын 22 (1980-07-22)
(44 настай)
ГаралКанад Канад
Хөгжмийн урсгалХип-хоп
Мэргэжилреппер
ая зохиогч
дууны үг зохиогч
продюсер
Идэвхтэй1997–одоо
СтудиWoollim Entertainment
YG Entertainment
HIGHGRND
Хамтардаг уран бүтээлчидEpik High

Тэрээр ахлах сургуульд байхдаа дууны зохиолчоор ажилд орж, дараа нь Америкийн богино өгүүллэгийн зохиолч, яруу найрагч Tobias Wolff-ын удирдлага дор Стэнфордын Их Сургууль-ыг Англи хэлний уран зохиол, бичээчийн чиглэлээр онц дүнтэй төгсжээ. Дараа нь Солонгос руу нүүж,[1] 2021 онд DJ Tukutz, Mithra Jin нартай хамтран Epik High хамтлагийг байгуулжээ. Үүнээс хойш тус хамтлаг 10 бүрэн хэмжээний цомог гаргасан бөгөөд Tablo бүх дуугаа зохиож, продюсерын ажлыг хийжээ. Түүний анхны дэбют соло цомог нь "Fever's End" нэртэйгээр 2011 онд гарч байв.

Epik High-с гадна Tablo нь бусад уран бүтээлчдийн дууны продюсераар ажиллаж, дуу зохиож өгдөг. Тэрээр мөн шилдэг борлуулалттай "Pieces of You", "Blonote" номын зохиолч юм. 2005 онд тэрээр "Nonstop" ситком цувралд тоглож, анхныхаа дүрийг бүтээжээ. 2016 онд YG-ын салбар хөгжмийн лэйбел HIGHGRND-д анхаарлаа төвлөрүүлэхийн тулд 11 жил хөтөлсөн MBC FM4U-ын "Tablo's Dreaming Radio" хэмээх радио нэвтрүүлгээ орхисон байна.[2][3]

Амьдрал болон карьер

засварлах

1980–2003: Бага нас болон карьерын эхлэл

засварлах

Tablo нь Өмнөд Солонгосын Сөүл хотод төрж, төрсөн жилдээ буюу 1980 онд Индонезийн Жакарта руу нүүжээ. Түүний гэр бүл Жакартад 3 жил орчим амьдарсан[4] бөгөөд аавынхаа ажлын улмаас Швейцар, Хонконг руу хэд хэдэн удаа нүүж, Tablo-г 6 настай байхад нь Өмнөд Солонгос руу богино хугацаагаар ирж,[5] 8 настай байхдаа Канад руу гэр бүлээрээ дахин нүүжээ. Тэрээр КолумбиВанкувер дахь "St. George's School"-д суралцаж,[6] дараа нь Америкийн сургалтын хөтөлбөртэй Сөүлийн Олон улсын сургууль руу шилжин суралцсан. Улмаар Стэнфордын Их Сургуульд дөрвөн жилийн хугацаанд нэгэн зэрэг Англи хэлний уран зохиолын чиглэлээр бакалавр, бичээчийн чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалжээ.[7][8][9]

Tablo нь зургаан настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхлээд, дараа нь хийл хөгжмөөр 10 жил тоглосон.[10] Тэрээр домогт дуучин Kim Gun-mo-гын "Rainy Christmas" дууны үгийг 16 настайдаа бичиж, тэр үеэс дуучин Kim-ын хараанд өртөж эхэлжээ.[11]

Бага насандаа Tablo гүн сэтгэлийн хямралд орж байжээ. Хэцүү бэрхшээлтэй тулгарах бүрт хип хоп хөгжим түүний гарц нь болж байв. Гэсэн хэдий ч, түүний аав хөгжмийн сонирхлыг нь дэмждэггүй байсан тул өсвөр насандаа тэрээр гэрээсээ байнга зугтдаг байв. Түүний бага насны найз хорт хавдраар нас барсан нь түүнийг хөгжмийн салбарт эргэлт буцалтгүй ороход нь түлхэц болжээ.[12][13] Хожим нь Tablo хэлэхдээ, гэр бүлийнхэн нь түүнийг Стэнфордод элсүүлэхийг албадаж, хоёр дахь цомгоо гаргасны дараа ч гэсэн түүнийг АНУ-руу буцаж очоод хуулийн сургуульд элсүүлэхийг ятгасаар байсан гэжээ.

Хувийн амьдрал

засварлах

Tablo нь 2009 оны 10 сарын 26нд жүжигчин Kang Hye-jung-тай гэрлэж,[14] 2010 оны 5 сарын 2нд тэдний охин Haru мэндэлжээ.[15] Түүний эгч Lee Sun-joo нь Корнелл Их сургуулийг төгссөн бол ах Lee Sun-Min нь Брауны Их сургууль, Коламбиа Их сургуулийг төгссөн.[16][17]

Бичгийн бүтээл

засварлах

2008 онд Tablo өөрийн бичсэн богино өгүүллэгүүдийн түүврээ "Pieces of You" нэртэйгээр хэвлүүлж, Англи хэл дээрх орчуулга нь 2009 онд хэвлэгдсэн. 2016 онд түүний хоёр дахь ном "BloNote" хэвлэгдэв. Уг номын Солонгос хувилбар нь ягаан хавтастай байсан бол 2016 оны 12 сарын 21нд Англи хувилбарыг нь Tablo өөрөө орчуулан хар хавтастайгаар хэвлэжээ.

Подкаст

засварлах

Tablo өөрийн хөтөлдөг подкастаа анх 2019 оны 8 сарын 8нд цацаж эхлээд 2020 оны 9 сарын 9нд подкастынхаа сүүлийн дугаарыг цацсан.[18][19] Түүний "The Tablo Podcast"-ыг дуучин Eric Nam-ын үүсгэн байгуулсан "DIVE Studios" хариуцан үйлдвэрлэдэг байв.[20] 2021 онд хамтлагийнхаа 10 дахь студийн цомог "Epik High Is Here"-ыг сурталчлах зорилгоор подкастынхаа тусгай хоёр дугаарыг нэмэлтээр гаргажээ.[21]

Уран бүтээл

засварлах

Өргөтгөсөн цомог

засварлах
Нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад
жагссан байдал
Борлуулалт
Gaon
KOR
[22]
G-Music
TW
[23]
Billboard charts
US
Heatseekers chart
US
Fever's End: Part 1[24]
Цомгийн дуунууд
  1. Home (ft. Lee So-ra)
  2. Bad (ft. Jin-shil)
  3. Airbag (ft. Naul)
  4. The Tide (scratch by DJ Fritz)
  5. From the Bottom (ft. Bumkey)
12 7 4
Fever's End: Part 2 [26]
Цомгийн дуунууд
  1. Tomorrow (ft. Taeyang)
  2. The Source (scratch by DJ Tukutz)
  3. Dear TV / 해열
  4. Thankful Breath (ft. Yankee + Bong Tae-kyu)
  5. Expiration Date
13 21 2

Хамтрал

засварлах
Он Хамтарсан уран бүтээлч Дууны нэр Чартад жагссан байдал Цомог
Gaon Chart
(KOR)
[22]
2002 DJ Honda, PMD "New Joint" (Remix) - Underground Connection
2004 - "Sky High" - Nonstop: Season 4 Soundtrack
Dynamic Duo, DJ Wrecks "Excuse Me" (실례합니다) - Taxi Driver
2005 Lee Min-woo "Let Me Love You" - IInd Winds
Lena Park "The City" -
2006 Rain "I'm Coming" 1 Rain's World
Infinite Flow "Rainbow" 4 More Than Music
TBNY, Dynamic Duo "Cha Ryut!" Masquerade
Lim Jeong-hee "Never Know" Thanks
Bobby Kim "Somnolency" Follow Your Soul
2007 Lee Min-woo "The 'M' Style" Explore M
Kang Kyun-sung "It's All Over Anyway" A Path of Love
Verbal Jint, Mithra Jin "Downhill" Favorite
2008 Navi "I Love You" 1 I Love You
Pe2ny, Yankie "Alive" Alive Soul Cuts Vol. 1
Younha "Memory (Rap Mix)" Someday
2009 Kero One "Keep Pushin'" E.B. Korean Sessions
Kero One, Mithra Jin "When the Sunshine Comes"
2010 Dok2, Willy Lee "Smiles & Crys" Thunderground Mixtape Vol.2
Kero One, MYK, Dumbfoundead "Asian Kids" Kinetic World
2013 Yankie "이놈 (I.N.D.O)"
Saltnpaper "Lovestrong" Saltnpaper Mini Album
2015 XIA "꽃 (Flower)" Flower
Yankie, Zion.T, Loco "Sold Out" Andre
2016 Lee Hi "Up All Night" (밤샘) 42 Seoulite
2017 Psy "Auto Reverse" 30 4x2=8
Code Kunst, G.Soul "Fire Water" Muggles' Mansion
2021 B.I "Stay" 30 Waterfall

Продюсерлэсэн дуу

засварлах
Он Уран бүтээлч Дууны нэр
2004 Dynamic Duo "이력서"
Nonstop 4 soundtrack "Sky High"
2005 Cho PD "Campus Love Story"
2006 Paloalto & The Quiett "내일은 오니까"
Kim Jang Hoon ft. Mithra Jin "남자라서 웃어요"
Lim Jeong Hee "Never Know"
Infinity Flow "Rain Bow"
2007 Sim Soo-bong ft. Mithra Jin "여자라서 웃어요"
Anyband "Talk Play Love"
2012 Rania "Style"
2013 Lee Hi "Turn it u"
Lee Hi "Special"
Lee Hi "Fool"
2014 Taeyang "Rise"
Taeyang "Let go"
Taeyang "Love you to death"
2015 Sunggyu (INFINITE) "Daydream"
2016 Younha "Hashtag"
Sechskies "Three words"
Sechskies "Couple"
Lee Hi ft. Tablo "Up All Night"
Lee Hi "Blues"
Lee Hi "Missing You"
Seungyoon (WINNER) "You"
2017 Sechskies "Sad Song"
Sechskies "Be Well"
Sechskies "Drinking Problem"
2018 iKON "Hug Me"
2019 Lee So-ra ft. SUGA[27] "Song Request"

Телевизийн бүтээл

засварлах
Он Киноны нэр Дүр Тайлбар
2007 Fantastic Parasuicides Min-ho гол дүр
August Rush Хөгжимчин cameo

Нэвтрүүлэг

засварлах
Он Нэвтрүүлгийн нэр Дүр Тайлбар
2004 Epik High's Love and Delusion өөрөө цуврал
2005 Nonstop Tablo гол дүр; 5р улирал
2007 High Kick! багш cameo (анги 150)
2008 Woman of Matchless Beauty, Park Jung-geum өөрөө cameo (анги 7 & 8)
Music Bank хамтран хөтлөгч Kim Sung-eun, Min Seo-hyun нартай хамт
2009 Mnet Director's Cut өөрөө телевизийн кино
Come To Play өөрөө анги 262 - тусгай үзэгдэл
2010 Happy Birthday өөрөө цуврал
2013 The Return of Superman өөрөө цуврал
2014 Show Me the Money 3 өөрөө продюсер, шүүгч
2015 Show Me the Money 4 өөрөө продюсер, шүүгч
2024 The Rap of China 2024 өөрөө продюсер, шүүгч

Дууны клип

засварлах
Он Дууны нэр Үргэлжлэх хугацаа Цомог
2011 Bad (나쁘다) 4:07 Tablo - Fever's End: Part 1 (열꽃)
Tomorrow (Ft. Taeyang) 4:14 Tablo - Fever's End: Part 2 (열꽃)
2015 꽃 (FLOWER) 4:43 Xia - Flower
2023 Megaverse 4:09 Stray Kids - 樂-STAR


Лавлах бичиг

засварлах
  1. http://book.naver.com/bookdb/book_detail.php?bid=5348341 Naver Book Review
  2. "Tablo's Dreaming Radio" (солонгос хэлээр). Munhwa Broadcasting Corporation. Татаж авсан: March 31, 2012.
  3. "Tablo is replacing HaHa". Allkpop. 2008-02-14. Эх хувилбараас архивласан: 2008-05-31. Татаж авсан: 2008-05-26.
  4. "interview" (индонези хэлээр). cnnindonesia.com. Татаж авсан: 2017-08-17.
  5. "Tablo biography & interview" (солонгос хэлээр). YonhapNews.co.kr. Татаж авсан: 2008-05-25.
  6. "Tablo's homepage" (солонгос хэлээр). Эх хувилбараас архивласан: 2013-02-18. Татаж авсан: 2008-05-25.
  7. Lah, Jung (May 24, 2002). "Straight Outta...Seoul?". The Stanford Daily. Эх хувилбараас архивласан: May 19, 2008.
  8. Davis, Joshua (July–August 2011). "The Persecution of Daniel Lee". Stanford Magazine. Stanford University. Эх хувилбараас архивласан: 2020-12-12. Татаж авсан: 2024-10-29.
  9. "interview on degrees" (солонгос хэлээр). 2007-08-15. Татаж авсан: 2008-05-25.
  10. "Tablo interview on music" (солонгос хэлээр). 2007-02-28. Татаж авсан: 2008-05-25.
  11. Lim, Woojin (2021-02-23). "Epik High's Tablo: Compelled to Make Hip Hop". The International Wave (англи хэлээр). Татаж авсан: 2022-03-21.
  12. "Tablo on YSMM". YouTube. Эх хувилбараас архивласан: March 4, 2016. Татаж авсан: March 31, 2012.
  13. 1. God-Blo (англи хэлээр), 2022-02-24, Татаж авсан: 2022-03-21
  14. "Tablo and Kang Hye Jung release wedding photos". Allkpop. October 26, 2009. Эх хувилбараас архивласан: January 2, 2012. Татаж авсан: March 31, 2012.
  15. "Tablo and Kang Hye Jung become parents of a baby daughter". Allkpop. May 2, 2010. Татаж авсан: March 31, 2012.
  16. "Twitter". mobile.twitter.com. Татаж авсан: 2019-11-17.
  17. Cho, Jae-hyon (2009-11-24). "Tablo's Brother Under Fire". The Korea Times. Татаж авсан: 2019-11-18.
  18. "Tablo releases the first 3 episodes of 'The Tablo Podcast'". Epik High Facebook. Татаж авсан: 2020-03-12.
  19. "Dive Studios is trying to turn K-Pop fans into podcast listeners by grabbing their attention on social media". Business Insider. Эх хувилбараас архивласан: 2019-12-02.
  20. "The Tablo Podcast – DIVE Studios" (америк-англи хэлээр). Эх хувилбараас архивласан: 2020-03-25. Татаж авсан: 2019-10-19.
  21. "Tablo brings this era of the podcast to a close". September 4, 2020.
  22. 22.0 22.1 "Fever's End: Part 1" (Korean хэлээр). Gaon Chart. Татаж авсан: May 9, 2016.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  23. "Fever's End (2011)". G-Music. Эх хувилбараас архивласан: November 17, 2017.
  24. "Fever's End: Part 1 by Tablo". iTunes. Татаж авсан: October 23, 2012.
  25. Fever's End Sales:
  26. "Fever's End: Part 2 by Tablo". iTunes. Татаж авсан: October 23, 2012.
  27. Kim, Won-kyum (January 18, 2018). "[단독]"환상의 컬래버"…이소라-방탄소년단, '신청곡'으로 입맞춤". SpoTV News (солонгос хэлээр). Татаж авсан: January 18, 2018.