Red Velvet

Солонгосын хөгжмийн хамтлаг


Red Velvet (Солонгос : 레드벨벳 ) нь S.M. Entertainment-ийн гаргасан Өмнөд Солонгосын охидын хамтлаг. 2014 оны 8 сард байгуулагдсан. Хамтлаг нь 5 гишүүнтэй: Аирин, Сылги, Вэнди, Жуи болон Еэри.

레드벨벳 / Рэд Вэлвэт
Red Velvet
Товч танилцуулга
Бүрдсэн газарӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Дуулдаг хэлсолонгос Япон хэл
Зах зээлӨмнө Солонгос, Хятад, Тайвань,
дэлхийн олон орон
УрсгалK-pop, Mando-pop, R&B, dance
Танил үе2014 он - Одоо
ХөтөчӨмнөд Солонгос SM Entertainment
Гишүүн (5)Аирин, Сылги, Вэнди, Жуи, Еэри
Цахим хаягredvelvet.smtown.com

Ерөнхий

засварлах

Энэ хамтлагийн нэр нь 2 утга санааг илэрхийлсэн (Улаан болон Хилэн) нь тэдний дуу болон үзүүлбэрт нь харагддаг. "Улаан" тэдний хурц тод өнгө төрхийг харуулдаг бол, "Хилэн" тэдний зөөлөн өнгө төрхийг харуулдаг.[1]

Тэдний гол бүтээлүүд болох, "Happiness", "Ice Cream Cake" болон "Dumb Dumb" нь "улаан", "Be Natural", "Automatic" болон "7월 7일 (One Of These Nights)" нь "хилэн" төрлийнх юм.

Дэбютээс өмнөх

засварлах

Гурван гишүүн (Сылги, Аирин, Вэнди) дэбютээс өмнө S.M. Rookies багт байсан. Хамгийн эхэнд багт элссэн гишүүн Сылги S.M. Entertainment-д 2007 онд орсон. Аирин 2009 онд, Вэнди Канад дахь «SM Global Audition» SM Entertainment-д 2012 онд орсон. Харин Жуи S.M. Rookies багт байгаагүй, 2012 онд Сөүл дахь «SM Global Audition»-нд орсон.

2014 оны 7 сард SM Entertainment S.M.Rookies-ийн 3 гишүүн болох Аирин, Сылги, Вэнди, мөн Жуи гэх 4 гишүүнээс бүрдэн, 2014 оны 8-р сарын 1-нд дебют хийх охидын хамтлагийн талаар албан ёсоор зарлажээ.

2014 он : Дэбют Happiness болон Be Natural

засварлах

2014 оны 8 дугаар сарын 1-нд Red Velvet нь Music Bank хөгжмийн нэвтрүүлэгт оролцож албан ёсоор дэбютээ хийсэн.

"Happiness" дууны эх хувилбар YouTube -д 24 цагийн дотор 2 сая хандалт авсан ч тэд маргааны улмаас устган, шинэчлэн дахин байршуулсан юм.

Red Velvet мөн оны 10 дугаар сарын 13нд 2 дахь сингл дуу болох "Be Natural"-аа гаргасан.

2015 он : Шинэ гишүүн Еэри болон Ice Cream Cake, The Red

засварлах

2015 оны 3 дугаар сарын 11-нд Еэри энэ хамтлагийн албан ёсны гишүүн болсон гэж мэдэгдсэн.

3 дугаар сарын 19-нд дэмжлэг авахын тулд цомгийн тухай Ice Cream TV, урсгалын тухай Naver Music нэвтрүүлгүүдэд оролцсон ба нэвтрүүлгийг SHINee хамтлагийн Мину хөтлөн явуулсан.

2015 оны 8 сард Red Velvet анхныхаа KCON тоглолтод оролцож үзүүлбэрээ үзүүлсэн.

Red Velvet анхны бүрэн хэмжээний цомог болох The Red-ээ 2015 оны 9 дүгээр сарын 9-нд гаргасан. Тус цомог нь 10 дуутай ба гол дуу нь "Dumb Dumb" юм.

"Dumb Dumb" нь дэлхийн Billboard жагсаалтын 3-т орж, АНУ-ын шилдэг борлуулттай K-pop дуу болсон.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 18-нд S.M. Entertainment-ийн өвлийн онцгой төсөлд Red, f(x), BoA, Red Velvet нар хамрагдаж Red Velvet "Wish Tree"-гээ гаргасан.

2016: The Velvet ба russian roulette

засварлах

Рэд Вэлвэтийн 2 дахь мини цомог The Velvet нь 2016 оны 3 дугаар сарын 16-нд худалдаанд гарсан. S.M. Entertainment энэ хөгжимт бичлэгийг болон цомгийг сольж баталгаажуулсан. Энэ цомгийн гол дуу "One of these nights" (Солонгос нэр нь: 7 дугаар сарын 7) нь 3 дугаар сарын 17-нд гарчээ.

2016 оны 9 дүгээр сарын 7-нд 3 дахь мини цомгоо гаргасан. Нийт 7 дуутай бөгөөд гол дуу нь Russian Roulette юм.

2017: Rookie, Red flavor ба Peek-A-Boo

засварлах

2017 оны 2 сарын 1-нд 4 дэх мини цомгоо гаргасан. Нийт 6 дуутай ба гол дуу нь Rookie юм. Дуу гарсан даруйдаа шүүмжлэл дагуулж Netizen (интэрнэт шүүмжлэгчид) нар Red Velvet-ийн эргэн ирэлтүүдээс хамгийн муу нь, тэд бүтэлгүйтнэ гэх зэргээр шүүмжилж байсан ч эсрэгээрээ тэднийг үзүүлбэрээ үзүүлэх бүрд чартуудад байр дээшилсээр байсан юм. Хөгжмийн нэвтрүүлгүүдээс нийт 9 ялалт авч, Billboard Album chart-д 1-т бичигдсэн юм.

'S.M Station' гэх төсөлд хамрагдан 2017 оны 3 сарын 31-нд Would U гэх нэртэй сингл дуугаа гаргасан.

2017 оны 7 сарын 9-нд 5 дуутай миний цомгоо гаргасан ба гол дуу нь Red flavor юм. Red flavor нь Солонгосын чартуудад сайн явж, илүү нэр хүндтэй болоход нь нөлөөлсөн дуу болж чадсан. Мөн Billboard Album Chart-д 1-т орсон юм.

Дахин 'S.M Station'-д хамрагдан 2017 оны 8 сарын 19-нд Rebirth гэх синглээ гаргасан.

Мөн өөрсдийн анхны реалити шоу болох Level up project-г фэнүүдээ хүргэсэн

Мөн тэд 2017 оны 8 сарын 18-нд өөрсдийн анхны бие даасан тоглолт болох Red Room-ээ 3 хоног дараалан хийжээ. Тоглолтын тасалбар нь 1 секунд ч хүрэхгүй хугацаанд зарагдаж дууссан.

Төд удалгүй S.M. Entertainment-ээс Red Velvet-ийг 11 сард шинэ уран бүтээлээ толилуулна гэж мэдэгдсэн юм. 2017 оны 11 сарын 17-нд 10 дуутай 2 дахь бүрэн хэмжээний цомгоо гаргасан. Гол дуу нь Peek-A-Boo. Энэ удаагийн эргэн ирэлт Velvet талаа харуулснаас гадна илүү шинэлэг өнгө төрхтэй байсан бөгөөд Billboard Album Chart-д дахин нэгт орсноор 4 цомог нь Billboard Album Chart-ыг тэргүүлсэн цор ганц эмэгтэй хамтлаг, жилийн дотор 3 цомог нь нэгт бичэгдсэн анхны K-Pop хамтлаг болсон юм.

засварлах

Тэд өөрсдийн анхны дахин шинэчилсэн цомог "The Perfect Red Velvet"-г 2018 оны 1-р сарын 29-нд гаргасан юм. Үүнд тэдний өмнөх цомог болох "Perfect Velvet"-ийн дуунуудаас гадна шинэ 3 дуу нэмэгдэж, гол дуу нь "Bad Boy" болон гарсан юм.

Гол дуу болох "Bad Boy" нь үнэхээр өндөр хандалттай байсан ба Gaon's Download Chart-д 1-р байр, Gaon Digital Chart-д 2-р байрт бичигдсэн. Цомгийн хувьд Billboard's World Albums chart-д 3-р байрт, гол дуу нь World Digital Songs chart-д 2"р байрт орж байсан ба анх удаагаа Top 10 of Billboard's Social 50 chart-ын 9-р байрт бичигдсэн юм. Мөн Canadian Hot 100-ын 87-р байрт жагссан нь уг чартад жагссан K-POP уран бүтээлчдээс 7, эмэгтэй уран бүтээлчдээсээ 3 дахь нь болж чадсан юм.

3-р сарын 20-нд Red Velvet Хойд Солонгос улсын Пёньян хотод болсон Өмнөд Солонгос улсын уран бүтээлчдийн тоглолтод амжилттай оролцож чадсан нь SM Entertainment-ээс Хойд Солонгост "Shinhwa" хамтлагаас хойш 15 жилийн дараа очсон хамтлаг болсон юм. 3-р сарын 30-нд "7-р сард Японд дэбют хийнэ" хэмээн мэдэгдсэн билээ.

4-р сарын 29-нд тэд Чикагод 4000 фэнтэй уулзалт хийсэн юм. 5-р сарын 23-нд тэд Япон дахь дэбют дууны хаштаг болох #Cookie Jar-ыг анх хэрэглэсэн. Энэхүү дуу нь 7-р сарын 4-нд цацагдсан ба Аvex Trax-ын дор тэд "Dumb Dumb", "Russian Roulette" болон "Red Flavor"-ын япон хувилбаруудыг гаргасан юм.

2018 оны 8 сард Power up зуны шинэ уран бүтээлээ цацсан ба уг дуу нь хамтлагийн Summer magic цомгийн гол дуу юм. Уг дуу нь цацагдсан даруйдаа чартуудад өндөр амжилт үзүүлжээ.

Нэр Иргэншил Төрсөн он сар өдөр Юнит Илтгэх өнгө Тэмдэглэл
Тайзны нэр Жинхэнэ нэр
Аирин / Irene (아이린) Бэ Жүхён / Bae Joo Hyun (배주현)   Өмнөд Солонгос 1991 оны 03-р сарын 29 (1991-03-29) Ахлагч, дэд бүжигчин, гол реппер, туслах хоолой, визуал
Сылги / Seulgi (슬기) Кан Сылги / Kang Seul Gi (강슬기)   Өмнөд Солонгос 1994 оны 02-р сарын 10 (1994-02-10) Гол бүжигчин, дэд хоолой
Вэнди / Wendy (웬디) Сон Сынван / Son Seung Wan (손승완)   Өмнөд Солонгос 1994 оны 02-р сарын 21 (1994-02-21) Гол хоолой
Жои / Joy (조이) Пак Сүёон / Park Soo Young (박수영)   Өмнөд Солонгос 1996 оны 09-р сарын 03 (1996-09-03) Дэд реппер, туслах хоолой
Ери / Yeri (예리) Ким Ерим / Kim Ye Rim (김예림)   Өмнөд Солонгос 1999 оны 03-р сарын 05 (1999-03-05) Туслах хоолой, туслах реппер, макнэ

Аирин (Irene)

засварлах

 

Нэр: Irene-Аирин (Солонгос хэлээр: 아이린)

Жинхэнэ нэр:Bae Joo-hyun-Бэ Жү Хён (Солонгос хэлээр: 배주현, Ханзаар: 裴珠弦)

Төрсөн огноо: 1991оны 3 дугаар сарын 29-нд Солонгос улсын Дэгүд төрсөн.

Үүрэг: Хамтлагийнхаа ахлагч, гол рэппэр, дэд бүжигчин, нүүр царай юм.

Рэд Вэлвэтийн дэбютээс өмнө тэрээр S.M. Entertainment-ийнхээ уран бүтээлчдийн бүтээлүүдэд оролцон тоглож байсан: Хэнри Лаугийн "1-4-3 (I Love You)", [[Чу Кюхён]ы "At Gwanghwamun". 2015 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн Пак Бугомтой хамт 1 жил Music Bank нэвтрүүлгийг хөтөлсөн. Тэр Blackpink-ийн Jennie-тэй их сайн найзууд.

Сылги (Seulgi)

засварлах

 

Тайзны нэр: Seulgi-Сыилги (Солонгос хэлээр: 슬기)

Жинхэнэ нэр: Kang Seul-gi-Кан Сыл Ги (Солонгос хэлээр: 강슬기, Ханзаар: 姜슬기)

Төрсөн огноо: 1994 оны 02дугаар сарын 10нд Өмнөд Солонгос улсын Гёонги-Ду аймгийн Ансанд төрсөн.

Үүрэг: Хамтлагынхаа дэд хоолой, гол бүжигчин юм.

Рэд Вэлвэтийн дэбүтээс өмнө тэрээр Хэнри Лау-гын "Fantastic-т оролцон тоглож байсан.Тэрээр бас "Butterfly" дууных нь гол чухал зүйл нь болж хамтран дуулсан. 2015оны 1дүгээр сард S.M. Entertainment-н мюзикал болох School Oz-д Dorothy-н дүрийг бүтээсэн. 2017оны 10 сарын 17ны Shinee-гийн Lee Taemin-ы эргэн эрэлт 2дохь цомогийн дуу болох 'Heart Stop' дуунд хамтарсан .

Вэнди (Wendy)

засварлах

 

Тайзны нэр:Wendy-Вэнди (Солонгос хэлээр: 웬디)

Жинхэнэ нэр: Son Seung-wan-Сун Сын Ван (Солонгос хэлээр: 손승완, Ханзаар: 孫承完)

Төрсөн огноо: 1994оны 2 дугаар сарын 21-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Сонбүк-дунд төрсөн.

Үүрэг: Хамтлагийнхаа гол хоолой юм.

2010 онд тэрбээр "Koreaboo: Cube Entertainment-н олон улсын шалгаруулалт 2011"-ийн шигшээд үлдэж байсан. Тэрбээр 2012 онд S.M Канад дахь Олон Улсын Шалгаруулалтад орсноор S.M. Entertainment-д тэнцсэн юм. SM Rookie байх үедээ Вэнди Мими киноны дуу болох "Because I love you"-г дуулан, SM Rookies Вэнди - Speak Now (Тэйлор Свифтийн дууг коверлон)] YouTube-д тавигдаж байсан. Вэнди болон рэппэр Юүк Жи Дам нар KBS2-ийн Who Are You: School 2015 драмын дуу болох "Return"-ийг 2015 оны 6 дугаар сарын 8-нд гаргаж байсан. Үүний дараа тэр JTBC-ийн олон ангит кино D-Day-ийн "Let You Know" дууг 10 дугаар сарын 16-нд гаргасан. 2016 оны 3 сарын 4-нд Эрик Намтай хамтран "Spring Love" гэх S.M. Entertainment-ийн SM Station-ий хүрээн дэх дуу гаргасан.

 

Тайзны Нэр:Joy-Жуи (Солонгос хэлээр: 조이)

Жинхэнэ нэр:Park Soo-young-Пак Сү Ёон (Солонгос хэлээр: 박수영, Ханзаар: 朴秀英)

Төрсөн огноо: 1996 оны 9 дүгээр сарын 3-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотод төрсөн.

Үүрэг: Хамтлагийнхаа дэд рэппэр, хоолой юм.

Сургуульд суралцаж байхдаа тэрбээр K-rock хамтлаг Cherry Filter-ийн "Flying Duck"-ын дуучин байсан. Тэр 2012 онд S.M. Сөүл дахь Олон Улсын Шалгаруулалтад оролцон тэнцсэн. Тэрбээр Сөүлийн жүжиглэх урлагийн сургуулийг 2015 оны 2 дугаар сард төгссөн. Рэд Вэлвэт Жуи болон БиТүБи Юүк Сонжэ нар ′We Got Married′-ын хамтрагч нар байсан юм. Тэр болон Сонжэ MBC Entertainment Awards-ын шилдэг хосоор шалгарч, Жуи 2015 оны арга хэмжээний Шинэ одоор шалгарсан. Sm Entertainment 'Sm station'-ий хүрээнд Seulong-тэй хамтран 2016 оны 11 сарын 4-нд 'Always in my heart' дуугаа гаргасан.

Еэри (Yeri)

засварлах

 

Тайзны нэр: Yeri-Еэри (Солонгос хэлээр: 예리)

Жинхэнэ нэр: Kim Ye-rim-Ким Еэ Рим (Солонгос хэлээр: 김예림, Ханзаар: 金藝琳)

Төрсөн огноо: 1999 оны 3 дугаар сарын 5-нд Өмнөд Солонгос улсын Сөүлд төрсөн.

Үүрэг: Хамтлагийнхаа хоолой, рэппэр, хамтлагийн хамгийн бага нь юм.

2011 онд тэр S.M. Entertainment-д тэнцэн 2015 оны 3 дугаар сарын 10-нд хамтлагийн шинэ гишүүн болон орсон юм. 2015 оны 5 дугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 14 хүртэл Еэри MBC-ийн хөгжмийн нэвтрүүлэг, Show! Music Core-ын хөтлөгч байсан.

Уран бүтээл

засварлах
Он Цомог Мэдээлэл Жагсаалт Чартууд Борлуулалт
KOR US K-pop
2015 Ice Cream Cake
  • Огноо: 18.03.15
  • Формат: CD, дижитал
  1. Ice Cream Cake
  2. Automatic
  3. Somethin Kinda Crazy
  4. Stupid Cupid
  5. Take It Slow
  6. 탕 (Candy)
1 2
  • KOR: 53,102+
  • JPN: 2,796+
The Red
  • Огноо: 08.09.15
  • Формат: CD, дижитал
  1. Dumb Dumb
  2. Huff n Puff
  3. Campfire
  4. Red Dress
  5. Oh Boy
  6. Lady’s Room
  7. Time Slip
  8. Don’t U Wait No More
  9. Day 1
  10. Cool World
1 1
  • KOR: 51,386+
  • JPN: 4,478+
Он Цомог Мэдээлэл Жагсаалт Чартууд-д Борлуулалт
KOR US K-pop
2016 The Velvet
  • Огноо: 17.03.16
  • Формат: CD, дижитал
01. 7월 7일 (One Of These Nights)

02. Cool Hot Sweet Love

03. Light Me Up

04. 처음인가요 (First Time)

05. 장미꽃 향기는 바람에 날리고 (Rose Scent Breeze)

06. 7월 7일 (One Of These Nights) (De-Capo Ver.)

07. 7월 7일 (One Of These Nights) (Joe Millionaire Ver.)

08. 7월 7일 (One Of These Nights) (Piano Ver.)

1 8
  • KOR: 47,481+
  • JPN: 2,104+

 Шагнал

засварлах
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2016 Popular Singer of the Year Red Velvet Нэр дэвшсэн
Hot Performance of the Year Red Velvet Ялсан
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2015 Digital Bonsang "Happiness" Нэр дэвшсэн
New Artist Award Red Velvet Ялсан
2016 Digital Bonsang "Ice Cream Cake"[4] Ялсан
Disk Bonsang The Red[4] Нэр дэвшсэн

Korean Entertainment Arts Awards

засварлах
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2015 Best Rookie Award[5] Red Velvet Ялсан
2016 Netizen's Choice Award Red Velvet Ялсан
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2015 Best Performance Girl Group[6] "Dumb Dumb" Нэр дэвшсэн
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2014 Newcomer Award[7] Red Velvet Нэр дэвшсэн
2015 Best Female Dance [8] "Ice Cream Cake" Ялсан
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2015 Best Dance Performance – Female Group[9] "Ice Cream Cake" Ялсан
UnionPay Song of the Year[10] Нэр дэвшсэн

SBS MTV Best of the Best

засварлах
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2014 Best New Artist Red Velvet Нэр дэвшсэн
Best Remake Song [11] "Be Natural" Ялсан
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2014 Bonsang Red Velvet Нэр дэвшсэн
New Artist Award Ялсан
Popularity Award Нэр дэвшсэн
Hallyu Special Award Нэр дэвшсэн
2015 Bonsang "Ice Cream Cake"[13] Ялсан
Popularity Award Red Velvet Нэр дэвшсэн
Hallyu Special Award Нэр дэвшсэн
Он Ангилал Хүлээн авагч Үр Дүн
2015 Best Performance Girl Group Red Velvet Ялсан

Хөгжимийн нэвтрүүлэг

засварлах
Он Огноо Уран Бүтээл
2015 March 27 "Ice Cream Cake"
2016 March 25 "One of These Nights"
Он Огноо Уран Бүтээл
2015 March 29 "Ice Cream Cake"
September 20 "Dumb Dumb"
2016 March 27 "One of These Nights"
Он Огноо Уран Бүтээл
2015 March 31 "Ice Cream Cake"
September 15 "Dumb Dumb"
2016 March 22 "One of These Nights"
Он Огноо Уран Бүтээл
2015 April 1 "Ice Cream Cake"
September 16 "Dumb Dumb"
2016 March 23 "One of These Nights"
Он Огноо Уран Бүтээл
2015 April 2 "Ice Cream Cake"
September 17 "Dumb Dumb"
September 24
2016 March 24 "One of These Nights"
Он Огноо Уран Бүтээл
2015 April 4 "Ice Cream Cake"

Лавлах бичиг

засварлах
  1. "낮 10시 vs 밤 10시, 레드벨벳은 '낮져밤이'다[MD포커스]". mydaily (Korean хэлээр). March 12, 2015. Татаж авсан: March 16, 2015.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)