Magnets
"Magnets" нь Их Британи электроник хослол Disclosure болон Шинэ Зеланд дуучин Лорд нарын хамтарсан дуу юм. 2015 оны 9-р сарын 23-нд цацагдсан энэхүү сингл хамтлагийн 3 дахь студи цомог Caracal (2015)-ийн дөрөв дэх сингл болон цацагджээ.[1][2] "Magnets" нь Австрали улсад 14-р байранд, Шинэ Зеланд улсад 2-р байранд бичигдсэн бөгөөд Disclosure хамтлагийн тус тивд үзүүлсэн хамгийн өндөр амжилт үзүүлсэн дуу болсон юм. АНУ-д, "Magnets" дуу нь Disclosure хамтлагийн анхны альтернатив радионы захиалга авч, Rock Airplay чартын 21-р байранд, Alternative Songs чартын 13-р байранд бичигдэж байжээ.
"Magnets" | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Disclosure болон Лорд-ын Caracal цомогт багтсан сингл | ||||||||||||||||||||
Худалдаанд гарсан огноо | 2015 оны 09-р сарын 23 | |||||||||||||||||||
Формат |
| |||||||||||||||||||
Бичүүлсэн | 2015 | |||||||||||||||||||
Жанр |
| |||||||||||||||||||
Үргэлжлэх хугацаа |
| |||||||||||||||||||
Лабел |
| |||||||||||||||||||
Дуу зохиогч |
| |||||||||||||||||||
Продюсер |
| |||||||||||||||||||
|
Disclosure болон Лорд нар дуугаа Saturday Night Live нэвтрүүлэгт 2015 оны 11-р сарын 14-нд амьдаар дуулсан байна.[3] Мөн "Magnets" дуу нь Австралийн альтернатив радио Triple J-ийн 2015 оны шилдэг 100 дууны санал хураалтад 10-р байранд бичигдсэн байна.[4]
Үүсэл болон цацалт
засварлахDisclosure хамтлаг болон дуучин Лорд нар анх Их Британийн шилдэг хөгжмийн шагнал гардуулах ёслол болох 2014 оны Brit Awards-д "Royals" болон "White Noise" дууг хамтран дуулсан билээ. Улмаар долоо хоногийн дараа электроник хослол дуучин Лордоос дуудлага хүлээн авснаар энэ дуу бүтсэн түүхтэй. Мөн Disclosure хамтлаг, дуучин бүсгүй ямар ч бие хамгаалагчгүй, менежерийн тусламжгүй ганцаараа хамтлагтай холбогдсон байдгийг дараа нь ярилцлагадаа дурдсан байдаг. Үүнээс жилийн дараа буюу 2015 оны 6-р сард Лорд өөрийн Инстаграм хуудсандаа Disclosure хамтлагтай шейк ууж байгаа зургаа оруулсан юм. Тэд өөрсдийн дуугаа сюрприз байлгахын тулд хамтран ажилласнаа нэг жилийн хугацаанд нуусан байна.[5]
Хоуард Лоренс цомгийн ажил ид дундаа явагдаж байхад хамтрагсдаасаа "Та нарт ямар нэгэн сонирхолтой зүйлс тохиолдож байсан уу?" гэх асуултыг дуунд санаа олохын тулд байн байн асууж байсныг дараа нь Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.[6] Түүнд дараа нь "the point of no return" (эргэж ирэхгүй байхын утга учир) хэмээх мөрийг ашиглах санаа орж ирсэн бөгөөд энэ нь одоогийн "Magnets" дууны анхны гарчиг байжээ. Гая дараа нь энэ мөрийг нэг хүн гэрээсээ маш хол явчхаад буцах гэтэл өөрт нь байгаа шатахуун хүрэлцэхгүй байхтай холбон тайлбарласан юм.[6]
Дуу бүтээгдэх үйл явц
засварлах"Magnets" дуу нь А минор дээр түлхүү бичигдсэн, Лордын хоолойн хүрээ A3 ба E5 ноотуудын хүрээнд дуулагдсан бөгөөд Sony/ATV Music Publishing-ийн Musicnotes.com сайтад байршуулсан мэдээллийн дагуу энэ дуу нь минутад 92 цохилттой[7] бөгөөд хаус,[8] электропоп[9] жанрын дуу бөгөөд техно-поп[9][10] болон R&B[9] урсгалуудын элементүүдийг агуулсан юм. Энэ дуу нь нэгэн шалтгаанаас болоод өөрсдийгөө илчилж чадахгүй байгаа хоёр хосын тухай өгүүлдэг. Digital Spy болон Vice сэтгүүл дууны үгийг ихээхэн сайшаасан юм.[11][12]
Disclosure Spin сэтгүүлд ярилцлага өгч байхдаа энэ дууг анх дурдсан юм. Тэд энэ дуун дээр жинхэнэ утгаараа хамтран ажилласан бөгөөд тэд Лордоор зөвхөн дуугаа дуулуулах биш үг, ая, мөн бөмбөрийн хэмнэлийг хүртэл хамтдаа зохиосон гэдгээ хэлсэн юм.[5] Тэд мөн Лордтой хамтран ажиллах нь тэдэнд нэг томоохон сорил байсан гэдгийг ч мөн хэлээд амжжээ. Энэ дуу нь Caracal цомгийн хамгийн богинохон дуу юм.[13] "Magnets" дууны нэгэн хэсэг 2015 оны 9-р сарын 13-нд анх цацагдсан ба улмаар 10 хоногийн дараа буюу 9-р сарын 23-нд албан ёсоор цацагдсан юм.
Мэргэжлийн шүүмж
засварлах"Magnets" шүүмжлэгчдээс сайн үнэлгээг авсан. Rolling Stone "Magnets" дууг 2015 оны шилдэг 50 дууны жагсаалтдаа 32-р байранд нэрлэсэн нь "энэ жилийн хамгийн шилдэг бүжгийн ертөнц" хэмээх тодорхойлолт авсантай холбоотой.[14] Гэвч эсрэгээрээ, Billboard сэтгүүлийн Микеланжело Мотас дууг "толгойд наалдацгүй" хэмээн дүгнэжээ.[15]
Дэлхийн хөгжмийн зах зээлд
засварлахАмерикийн Нэгдсэн Улсад, "Magnets" дуу нь Rock Airplay чартын 41-р байранд дебют хийсэн ба Alternative Songs чартын 13-р байранд бичигдэж чадсан юм. Энэ дуу нь Avicii-ийн "Wake Me Up" (2013) болон Daft Punk хамтлагийн "Get Lucky" (2013) дуунуудын адил АНУ-ын рок дууны радиод тоглогдож байсан цөөхөн хэдэн рок бус дуунуудын нэг юм.
"Magnets" нь улмаар Австрали болон Шинэ Зеланд улсын чартуудад 14 болон 2-р байранд тус бүр бичигдсэнээр Disclosure хамтлагийн Австрали тивд хамгийн өндөр амжилт олсон дуу болсон юм. Мөн энэ дуу нь 2016 оны 1-р сарын 26-нд зарлагдсан Австралийн радио Triple J-ийн 2015 оны шилдэг дуунуудын жагсаалтын 10-р байрын эзэн болсон юм.[16]
Дүрс бичлэг
засварлахДууны дүрс бичлэгийг найруулагч Райан Хөүп[17] найруулсан бөгөөд дуу цацагдсанаас 6 хоногийн дараа буюу 2015 оны 9-р сарын 29-ний өдөр цацагдсан юм. Зураг авалтыг Калифорни мужийн Hollywood Hills-д хийжээ.[18] Шүүмжлэгчид энэ видеог Лордын хувьд ахиц гарсан хэмээн дүгнэсэн байна. Дүрс бичлэгт гардаг эмэгтэйн дүр нь мэдээж Лордын ердийн зан авираас өөр байсан ч тэрбээр секси, шартай хүчтэй эмэгтэйн дүрд тоглоход хүндрэл учраагүй талаар хэлсэн юм.[19]
Дүрс бичлэг, Лорд усан сангийн хажууд талд цагаан гоёлын даашинз өмссөн байгааг уулын дээрээс харуулж байгаагаар эхэлдэг. Лордын ард хоёр үзмэн ягаан өнгөтэй сар болон хоёр нисдэг тэрэг байдаг.[20] Дараа нь тэрбээр хажууд нь байгаа байшинд болж байгаа парти руу явдаг ба камер тэр зуур гэрлэсэн хосууд зочидтой ярьж байхыг харуулдаг. Улмаар хоёр хосын эрэгтэй нь Лорд руу дурласан мэт хардаг. Маргааш нь тэд хосын гэрт үнсэлцэж байдаг бөгөөд Лорд түүнийг түлхээд, явангуут камер түүний эхнэр, нөхөртөө зангиаг нь зангидаж байгаагаар гарна. Улмаар орой нь ч тэд хамтдаа уулзаж, дахин үнсэлцэж байх зуур түүний эхнэрийг уйлж буйгаар харуулдаг. Гэвч өөр нэгэн өдөр залуу сандалд хүлээтэй байх зуур түүний эхнэр болон Лорд нар хамт түүний өөдөөс алхан ирдэг.[21] Энэ нь залуугийн эхнэр Лордыг түүнтэй учир ургуул хэмээн захиалсан байдаг нь сүүлд илэрдэг.[22] Энэхүү дүрс бичлэг Лорд залууг усан сан руу түлхэн, эцэст нь усан сангаа шатааж байгаагаар дуусдаг.[18]
Шүүмжлэгчид дүрс бичлэгийн өнгө төрх болон зохиолыг өндрөөр үнэлсэн бөгөөд, Лордын дүрийг femme fatale хэмээгээд түүний стилийг The Chronicles of Narnia киноны цагаан шулам болон The Matrix франчайзын Trinity гэх дүрүүдтэй зүйрлэсэн юм.[23] Consequence of Sound сэтгүүл Disclosure хамтлаг өөрсдийн видеондоо байхгүй байгаа ч тэдний үүргийг Лорд "ядах зүйлгүй авч гарсан" хэмээсэн юм.[24] The Atlantic сэтгүүлийн эрхлэгч Спенсэр Корньабер энэ дүрс бичлэгийг Тэйлор Свифт-ийн "Bad Blood" (2015) болон "Blank Space" (2014), мөн дуучин Рианна-ын "Bitch Better Have My Money" хэмээх дүрс бичлэгүүдтэй жишиж, "эмэгтэйчүүдийн хүч" хэмээх тодорхойлолтыг өгсөн байна.[25]
Дууны жагсаалт
засварлахДижитал худалдан авалт | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Нэр | Үргэлжлэх хугацаа | |||||||
1. | "Magnets" (featuring Lorde) | 3:19 |
Дижитал худалдан авалт — Magnets (Ремиксүүд) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Нэр | Үргэлжлэх хугацаа | |||||||
1. | "Magnets" (Disclosure V.I.P.) | 6:16 | |||||||
2. | "Magnets" (A-Trak remix) | 4:20 | |||||||
3. | "Magnets" (Loco Dice remix) | 6:56 | |||||||
4. | "Magnets" (Tiga remix) | 4:34 | |||||||
5. | "Magnets" (SG Lewis remix) | 4:46 | |||||||
6. | "Magnets" (Jon Hopkins remix) | 6:55 |
Дууг бүтээлцсэн
засварлахДуу бичилт болон эвлүүлэг
засварлах- Нью-Йорк хотын Sterling Sound Studios-д мастер хийсэн
- Salli Isaak Songs (SESAC), Universal Music Publishing (UMPG), Songs Music Publishilng (ASCAP)-р дамжуулагдан нийтлэгдсэн
Дууг бүтээлцсэн
засварлах- Хоуард Лоренс – продюсер, дуу зохиогч, эвлүүлэгч
- Гая Лоренс – продюсер, дуу зохиогч, эвлүүлэгч
- Элла Елик-О'Коннор – гоцлол дуучин, хамтарсан уран бүтээлч, дуу зохиогч
- Жеймс Напьер – дуу зохиогч
- Гүс Пирели – инженер
Чартад үзүүлсэн амжилт
засварлахДолоо хоног тутмын чарт
засварлахЖилийн эцсийн чарт
засварлахЧарт (2016 он) | Оргил амжилт |
---|---|
АНУ Dance Club Songs (Billboard) | 33 |
АНУ Hot Dance/Electronic Songs (Billboard) | 29 |
Гэрчилгээнүүд
засварлахЦацагдсан түүх
засварлахУлс | Огноо | Хэлбэр | Лабел | Холбоос |
---|---|---|---|---|
Дэлхий даяар | 2015 оны 9-р сарын 23 | Дижитал худалдан авалт |
|
[26] |
АНУ | 2015 оны 11-р сарын 10 | Альтернатив радио |
|
[27] |
2015 оны 11-р сарын 16 | Дижитал худалдан авалт |
|
||
2015 оны 11-р сарын 24 | Dance радио |
|
[28] | |
Итали | 2015 оны 12-р сарын 5 | Contemporary hit радио | Universal | [29] |
Холбоос
засварлах- ↑ "Disclosure болон Lorde "Magnets" дуун дээр хамтдаа - Сонс". Consequence of Sound. Татаж авсан: 2015 оны 9-р сарын 26.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Caracal - Disclosure хамтлагийн цомог". iTunes. Татаж авсан: 2015 оны 9-р сарын 26.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Disclosure Saturday Night Live нэвтрүүлэгт Sam Smith & Lorde нартай хамтарна". Your EDM. Татаж авсан: 2015 оны 11- сарын 11.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "2015 оны шилдэг 100 - Тriple J". ABC. Татаж авсан: 2016 оны 9-р сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ 5.0 5.1 Carley, Brennan (24 August 2015). "Бид Disclosure хамтлагаас 'Caracal' цомогт хамтран ажилласан том нэрнүүдийн талаар асуулаа". Spin. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ 6.0 6.1 Anderson, Kyle (4 September 2015). "Disclosure хамтлаг 'Caracal' цомгийн хөшигний ар дахь Sam Smith, Lorde нарын тухай". Entertainment Weekly. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ "Disclosure-ийн "Magnets" дуу нь А минор дээр бичигджээ". Musicnotes.com. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Grebey, James (23 September 2015). "Disclosure болон Lorde хамтдаа хүчирхэг 'Magnets' дуун дээр". Spin. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ 9.0 9.1 9.2 PopMatters Staff (28 October 2015). "Disclosure - "Magnets" ft. Lorde (Синглүүд тогтвортой болж байна)". PopMatters. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ L. Smith, Troy (25 September 2015). "Disclosure-ийн 'Caracal' цомгийн шүүмж". Cleveland. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Harp, Justin (23 September 2015). "Лорд эргэн ирлээ! "Royals" дууны од Disclosure хамтлагийн шинэхэн "Magnets"-д". Digital Spy. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Iadarola, Alexandra (29 September 2015). "Лорд, Disclosure-ийн шинэ бичлэгт хүн алав". Vice. Thump. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Morgan Britton, Luke (26 August 2015). "Disclosure: Лордтой хамтран ажиллах нь нэгэн том сорил байлаа". NME. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ "2015 оны шилдэг 50 дуу". Rolling Stone.
- ↑ "Disclosure өөрсдийн хэмнэлүүдийг оддуудтай холбосон Caracal цомгийн шүүмж". Billboard. Татаж авсан: 2016 оны 9-р сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "triple j-н 2015 оны Hottest 100". 11 January 2014. Татаж авсан: 13 September 2016.
- ↑ Breihan, Tom (2 October 2015). "Энэ долоо хоногийн шилдэг 5 видео". Stereogum. Татаж авсан: 10 January 2018.
- ↑ 18.0 18.1 Blistein, Jon (29 September 2015). "Лорд болон Disclosure-н "Magnets" дууны видео цацагдлаа". Rolling Stone. Татаж авсан: 31 January 2018.
- ↑ The New Zealand Herald Staff (1 October 2015). "Лордын шинэ видеогийн нууцууд". The New Zealand Herald. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Barna, Ben (29 September 2015). "Лордын шинэ бичлэгийн тухай". Nylon. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Lipshutz, Jason (29 September 2015). "Лорд, Disclosure-н 'Magnets' дууны видеонд зэвүүн эмэгтэйгийн дүрд тогложээ". Billboard. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Syren Couture Staff (23 November 2015). "Лорд Syren Latex брэндийг цоо шинэ Disclosure-н дүрс бичлэгт өмслөө". Syren Couture. Archived from the original on 13 Аравдугаар сар 2017. Татаж авсан: 31 January 2018.
- ↑ Holub, Christian (29 September 2015). "Лордын шинэ видео". Entertainment Weekly. Татаж авсан: 11 January 2018.Cinquemani, Sal (29 September 2015). "Лорд Femme Fatale-н дүрийг шинэ Disclosurе-н клип "Magnets"-д бүтээжээ". Slant. Татаж авсан: 11 January 2018.Noisey Staff (30 September 2015). "Disclosure-н "Magnets" видеонд Лорд маш их гал болон 'The Matrix' шиг хувцаслажээ". Vice. Noisey. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Geslani, Michelle (29 September 2015). "Disclosure болон Лорд, "Magnets"-т". Consequence of Sound. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ Kornhaber, Spencer (1 October 2015). "Эмэгтэйчүүдийн дүрс бичлэгүүд". The Atlantic. Татаж авсан: 11 January 2018.
- ↑ "Magnets – Apple Music дэх Disclosure & Lorde-ийн сингл". iTunes Store. Татаж авсан: 2015 оны 12-р сарын 3.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Хуулбар". All Access. Татаж авсан: 2014 оны 9-р сарын 12.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Mainstream Rhythmic Top 40 радиогийн цацалтын хуваарь". AllAccess Music Group. Татаж авсан: 2017 оны 3-р сарын 6.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "DISCLOSURE болон LORDE: Magnets радиогийн хуваарь". Radiodate. Татаж авсан: 2016 оны 9-р сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)