II Акбар Шах
II Акбар Шах (1760 - 1837) буюу Мирза Акбар нь Энэтхэг дэх Монгол удмын Моголын эзэнт гүрний сүүлээсээ хоёр дахь хаан юм. Тэрээр 1806-аас 1837 онд хаан ширээнд суусан. II Шах Аламын хоёр дахь хүү тэрээр II Бахадур Шах Зафарын аав болно.
Эрхэм дээдэс Абу Насир Му-ин уд-дин Мухаммад II Акбар Шах Сахиб-и-Киран-и-Сани Падшах Гази, Моголын эзэн хаан, Делийн хаан | |
---|---|
Моголын эзэнт гүрний хаан | |
Хаанчлал | 1806 оны 11 сарын 19 - 1837 оны 9 сарын 28 |
Хаан суусан | 1806 оны 11 сарын 19 |
Бүтэн нэр | Абу Насир Му-ин уд-дин Мухаммад II Акбар Шах |
Төрсөн огноо | 1760 оны 4 сарын 22 |
Төрсөн газар | Маканпур, Рева |
Өнгөрсөн огноо | 1837 оны 9 сарын 28 |
Өнгөрсөн газар | Улаан хэрэм, Дели |
Оршуулсан | Махраули, Улаан хэрэм, Дели |
Өмнөх | II Шах Алам |
Удаах | II Бахадур Шах |
Хүүхэд | 14 хүү, хэдэн охинтой |
Эцэг | II Шах Алам |
Эх | Кудсиа Бегум (II Шах Аламын гурав дахь хатан) |
Улс | Төмөрийн гэр бүлийн хаанчлал |
Акбар Нэгдсэн Вант Улс Зүүн Энэтхэгийн компаниараа дамжуулан Энэтхэг дэх нөлөөгөө ихэсгэж байсан үед хаанчилж байсан тул үнэндээ хүч нөлөө багатай байв. Тэрээр нас барахынхаа өмнө Рам Мохан Ройг Британид элчин сайдаар илгээжээ.