Ихэр (орд)
Ордын билэгдэл | Ихрүүд |
---|---|
Duration (Tropical, Western) | Загвар:Zodiac date (2024, UTC) |
Duration (Sidereal, Hindu) | Загвар:Zodiac date sidereal (2024, UTC) |
Оддын орд | Ихрийн орд |
Ордын махбодь | Хий |
Ордын шинж чанар | Хоёрдмол |
Эрхшээгч гариг | Буд |
Харш | Бархасбадь |
Мандах | {{{Мандах}}} |
Буурах | {{{Буурах}}} |
Ихэр буюу Хамтатгах (♊) нь Ихэрийн одны ордоос үүсэлтэй, оддын зурхай дахь Одон орон судлалын 3 дахь тэмдэглэгээ ажээ. Өрнийн одон орон судлалд өдөр шөнийн тэнцлээс шалтгаалан энэ тэмдэглэгээг одны ордтой харьцуулан зэрэгцүүлэхээ больсон байна. Одон зурхайд Ихрийн ордыг эерэг (экстраверт) шинжтэй буюу “ эр хүйс” –т хамааруулан үздэг байна. Ихрүүдийн хамгийн давамгайлах шинж бол тогтворгүй, олон талт байдал, болон хурдан дасан зохицох чадвар юм.Ихэрүүд нь мөн хий махбодтой бөгөөд завсрын чанартай 4-н ордын нэг юм. Ихэрүүд нь Буд гаригтай холбоотой бөгөөд түүний эрхшээлд байдаг гэж үздэг.
Домог
засварлахИхэрүүд нь Грек домог үлгэрт гардаг Кастор, Полидес хоёр ба мөн Лабал, Ивбал ч гэж дууддаг байна. Энэ хоёр мөн ах дүү Хелена, Клитемнестра нарыг хамтад нь Диоскюри (Грек хэлээр: Διόσκουροι, Dioskouroi) буюу “Будда бурханы хүүхдүүд” гэдэг ажээ.
Ордын таарамж
засварлахИхэрийнхнийг ерөнхийд нь бусад хий махбод болох Жинлүүр, Бумба болон завсрын орд болох Матар ба [Мэлхийхэнтэй] мөн зохицдог гэж үздэг байна. Мѳн арслангийн ордныхонтой таарамжтай.Одон орны зурхайн хүснэгтэд хувь хүний ордын зохицолыг харуулсан маш олон хувилбарууд байдаг. Одны зурхайчид эхлээд Нар, сар болон гаригуудын тухайн байршил, хэлбэрийг харгалзан үзэж байж зохицолуудыг дүгнэж цэгнэдэг. Энд дурдсан Ихрийн ордынхны зохицол нь яг хувь хүний тодорхойлолтыг тусгаагүй ба харин оддын зурхайн ёс жудаг, таван махбодын зохицлын тухай ерөнхий зөвлөмж, лавлагааг тусгасан болно.