084-р тусгай үүргийн батальон
Зэвсэгт хучний 084-р анги Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн нэрэмжит Шүхрийн тусгай хороо нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдүгээр зэрэглэлийн тусгай анги юм. Энэ нь далд ажиллагаа, терроризмын эсрэг, хамгаалалт, барьцаалагдсан хүмүүсийг аврах,дайсний шугамийн ард алсын нэвтрэлт, уламжлалт бус ажиллагаа , агаарын довтолгооны ажиллагаанд мэргэшсэн анги юм. Энэхүү анги нь өндөр үнэ цэнэтэй байг барих, устгах, эрэн хайх, аврах ажиллагаа, босогчдын эсрэг тэмцэх, терроризмын эсрэг тэмцэх, дайсны шугамын ард тусгай ажиллагаа явуулах, тусгай тагнуулийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн үнэ цэнэтэй зочид, байгууламжийн аюулгүй байдлыг хангадаг. [1] [2]
Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын даргад шууд тайлагнадаг. [3]
Түүх
засварлах1965 онд "Армийн тагнуулын компани" нэртэйгээр байгуулагдсан. Гурван удаа "Онцлох анги", арван долоон удаа "Тэргүүний анги" цолний шалгуурийг хангаж, цолийг хүртсэн байна. Батальон нь 2003 онд холбоотон орнууд Ирак руу довтлоход оролцож, Польшийн цэргийн хүчний хяналтад байсан байна. Одоогоор тус ангийн дайчид Афганистаны Кундуз муж дахь Бундесверийн “Мармал” лагерийг хамгаалж байна. Тус ангийн 1000 гаруй бие бүрэлдэхүүн Ирак, Сьерра Леон, Афганистан, Косово, Чад, Судан, Өмнөд Суданд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна . [4]
2016 оны тавдугаар сарынdad 10-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Цэрэндашийн Цолмон нар тус ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасан юм. [5] [6] [7]
Сургалт
засварлахТус ангийн олон гишүүдийг АНУ-ын арми (ялангуяа 1-р тусгай хүчний бүлэг ) бэлтгэсэн түүхтэй . [8] [9] Мөн Энэтхэгийн Пунжабын дэглэмтэй хамтарсан сургуулилтад оролцсон. [10] [11]
2018 оны 8 сард Налайх хотод болсон шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2-р байр эзэлсэн. [12] Өмнө нь 2016 онд Сүхбаатрийн талбайд болсон "Монгол цэргийн жавхаа"-ний тэргүүн байрын шагналыг хүртэж байсан байна. [13] [14] [15]
Олон нийтийн үйл ажиллагаа
засварлах2020 оны Москвагийн Ялалтын баярын жагсаалын үеэр тус ангийн захирагч, хурандаа Хашэрдэнийн Батдэлгэр Улаан талбайд Монголын нэгдсэн хүчнийг тэргүүлэн оролцов. [16] [17] Тус ангийн гишүүд үүний дараа жил Буриадад болсон Ялалтын баярын парадад мөн оролцжээ. [18] [19] [20]
- ↑ "ШҮХЭРЧИН ДАЙЧДЫН МААНЬ ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ, ГАЗАР НЬ ЗӨӨЛХӨН БАЙГ". TRENDS.MN.
- ↑ "Монгольский спецназ: кто это? | Тихоокеанская Россия". 31 January 2017.
- ↑ Dambievwrote, 2017-01-29 18:03:00 Dambiev Dambiev 2017-01-29 18:03:00. "084-й отдельный батальон специального назначения вооруженных сил Монголии". dambiev.livejournal.com.
- ↑ "Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. 2016-05-10.
- ↑ "Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа". www.olloo.mn. Archived from the original on 2021-01-22. Татаж авсан: 2024-06-04.
- ↑ "Зэвсэгт хүчний 084-р ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав". MONTSAME News Agency.
- ↑ iKon.mn, А. Төгөлдөр (May 10, 2016). "Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа". ikon.mn.
- ↑ "Asia Pacific Defense Forum". Commander of the U.S. Pacific Command. January 24, 1999 – via Google Books.
- ↑ "Ambassador Jennifer Zimdahl Galt's Remarks at Balance Magic Closing Ceremony". U.S. Embassy in Mongolia (америк-англи хэлээр). 2017-10-02. Татаж авсан: 2020-12-31.
- ↑ Experts, Disha. THE MEGA YEARBOOK 2019 - Current Affairs & General Knowledge for Competitive Exams - 4th Edition. Disha Publications. ISBN 9789388373487 – via Google Books.
- ↑ "India commences joint military exercise 'Nomadic Elephant' with Mongolia | Headlines". Devdiscourse (англи хэлээр). Татаж авсан: 2020-12-31.
- ↑ "National parachuting champions selected". MONTSAME News Agency.
- ↑ "084 ДҮГЭЭР АНГИ ТҮРҮҮЛЛЭЭ". www.control.mn.
- ↑ "084 дүгээр ангийн захирагчийг байраар шагналаа". www.shuud.mn. 6 June 2016.
- ↑ "Ш.Жадамбаа генералын нэрэмжит Зэвсэгт хүчний 084-р анги одтой байлаа". news.zindaa.mn.
- ↑ "ТЭД УЛААН ТАЛБАЙД ..." gsmaf.gov.mn. 19 June 2020.
- ↑ "ASU.mn - Ялалтын парадад алхсан алба хаагчид эх орондоо ирлээ". asu.mn.
- ↑ "Д.БАТЗОРИГ: УЛААН-ҮД ХОТЫН ТАЛБАЙД МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН ЖАГСААЛЫГ ХАРАХ ГЭЖ ДҮҮРЭН ХҮН ЦУГЛАСАН". gsmaf.gov.mn (англи хэлээр). 13 May 2021. Татаж авсан: 2021-05-26.
- ↑ Б.Амарбаясгалан (2021-05-12). "Д.Батзориг: Улаан-Үд хотын талбайд Монгол цэргүүдийн жагсаалыг харах гэж дүүрэн хүн цугласан". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2021-05-26.
- ↑ "Монгол цэргүүд тавдугаар сарын 9-нд Улаан-Үдийн парадад алхана". erennews.mn. Татаж авсан: 2021-05-26.[permanent dead link]
[[Ангилал:Зэвсэгт хүчин]]