Сүхбаатарын талбай

Сүхбаатарын талбай (мөн Чингисийн талбай) — Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай юм.

Сүхбаатарын талбай
Улаанбаатар хотын талбай
Сүхбаатарын талбай
Сүхбаатарын талбайг баруун дээд талаас харвал
Ерөнхий мэдээлэл
Суурин Улаанбаатар
Суурингийн хэсэг Улаанбаатарын төв
Барилга
байгууламж
→ энд үзэх
Ашиглалт
Ашиглагчдын бүлэг Явган зорчигч, унадаг дугуйчин, замын хөдөлгөөн, нийтийн хүн тээвэр
Чингис хааны хөшөө
Наадмын үеэр
Шинэ жилийн ёслолын буудлага
Лазер үзвэр

"Их Чөлөө" гэдэг нэртэй байсан тус талбайг 1921 оны Ардын хувьсгалын дараагаас “Индрийн талбай” хэмээн нэрлэж байгаад 1946 оны АИХ-ын тогтоолоор Дамдины Сүхбаатарын талбай гэж албан ёсоор нэрийдэж хөшөө босгосон байна.

2013 оны 7 сарын 15-наас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Эзэн богд Чингис хааны нэрэмжит талбай гэж өөрчилсөн байна. Товчоор Чингисийн талбай, Чингис хааны талбай гэж олон нийтэд түгсэн.[1].

2016 оны 8-р сарын анхан шатны шүүхийн шийдвэрээр 2013 оны тогтоолыг хүчингүй болгож Сүхбаатарын талбай нэрийг сэргээсэн.

Барилга байшин

засварлах

Талбайн хойд талд Төрийн ордон, түүний ард цэцэрлэг байна. 2005 он хүртэл Төрийн ордны өмнө Чойбалсан, Сүхбаатарын бунхан байсныг буулгаж 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтан Чингис, Өгөөдэй, Хубилай хааны суугаа хөшөө болон морьтой хоёр баатрын хүрэл хөшөө бүхий Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор баригдсан.

1945 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 31/27 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтын төлөвлөгөө баталж, уг төлөвлөгөөний дагуу Сухбаатарын талбайг шинэчлэн байгуулах ажлыг "субботник" /сайн дурын ажил/ хийж эхлүүлж байжээ.

Талбайн хойд хэсэг дахь Засгийн газрын ордонг 1946-1951 онд барьсан байна.

Талбайн баруун талаар авто зам, түүний цаана МҮЭ-ийн Төв Зөвлөлийн ордон 1954-1956 онд барьж, Худалдаа хөгжлийн банк, Нийслэлийн захиргааны байр, Голомт банкны төв байр, Монголын хөрөнгийн бирж (1946-1948 онд баригдсан, хуучнаар Элдэв-Очирын нэрэмжит кино театр), Монголын Цахилгаан Холбоо ХК буюу Улсын Төв шуудан байрладаг.

Талбайн зүүн талаар авто зам, түүний цаана Соёлын төв өргөө (1981 онд), Улсын дуурь бүжгийн театр (1946-1949 онд баригдсан), Сентрал Тауэр (2008 онд ашиглалтанд орсон тэнгэр баганадсан барилга) байна.

Талбайн урд талаар нийтийн цэцэрлэг (1940 оны намар анх байгуулж эхэлсэн байна), түүний урд авто зам, цаана нь хуучнаар Ленин клуб, Чойжин ламын сүм музей, Блю Скай (үгчилбэл. Хөх тэнгэр) цамхаг байна.

Талбайн голд Ардын хувьсгалын удирдагч, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын морьтой хөшөө байрлана. Уг хөшөөг Д.Сүхбаатарын морьт хөшөөг уран барималч С.Чоймболын зураг төслөөр 1946 онд барьж, Ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө 7 сарын 8-ны өдөр баяр ёслолын байдалтайгаар нээжээ. Сүүлд 2011 оны 3 сарын 1-нд тус морьт хөшөөг хүрлээр бүтээж шинэчилсэн юм.

Хөшөөний хэмжээ: Урт: 4.1 метр, Өргөн: 1.85 метр, Өндөр: 10.62 метр Морьтой хөшөөний өндөр: 4 метр.

Хөшөөний урд хэсэгт Монгол Улсын төв цэгийг (газарзүйн төв цэг биш) тэмдэглэсэн чулуун өнгөлгөөтэй тэмдэглэгээтэй.

Эх сурвалж

засварлах
  1. "Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай". НИТХ. Archived from the original on 2013-11-24. Татаж авсан: 2013-12-10.