Өрнийн тоншголжин

Өрнийн тоншголжин, Sitta europaea, нь Европ болон Азийн сэрүүн бүсээр тархан нутагладаг Боршувуутан багийн шувуу юм.

Өрнийн тоншголжин
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Тоншголжиныхон
Төрөл: Sitta
Зүйл: S. europaea
Латин нэр
Sitta europaea
Линней, 1758
Sitta europaea

Зан авир

засварлах

Энэхүү шувуу нь навчит модот газар болон цэцэрлэг хүрээлэнгийн орчимд суурин амьдрах ба хөгшин модонд үүрлэнэ. Өрнийн тоншголжин хорхой шавьж, ургамлын үр, самар зэргээр хооллодог. Тоншуул нь зөвхөн модны их бие дагуу дээш авирдаг бол өрнийн тоншголжин нь доош чиглэлд уруудан явж чаддаг ялгаатай. Заримдаа цэцэрлэгийн шувуу хооллодог тавцанд ирэх ба бусад шувуудыг хөөх түрэмгий байдал ажиглагдана.

Өрнийн тоншголжин 14 см урт, том толгой, богино хүзүү, хүчирхэг хошуу савартай. Дээд хэсэг нь цэнхэр сааралдуу өнгөтэй ба нүдний орчимд хар судалтай. Тэд модны хонгил нүхэнд үүрлэн голдуу 5-8 өндөг гаргадаг.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Өрнийн тоншголжин – Викимедиа дуу дүрсний сан