Тоншуул
Тоншуул нь Picidae овог бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Мадагаскар, туйлын бүсээс гадна Дэлхийн бусад бүх хэсэгт өргөн тархсан шувуу юм.
Тоншуул | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Дэд овог | ||||||||||||||||||
Jynginae - wrynecks |
Нийт 30 төрөл, 200 зүйл тоншуул бий. Эдгээр шувууд нь ой хөвч, модот газар амьдрах ба мөн цөөн хэдэн зүйл нь хадархаг уул, цөлд нутаглах аж. Өдгөө нилээд зүйлийн тоншуул нь байгаль орчны өөрчлөлт, тархуу амьдрах зэргээс шалтгаалан ховордож цөөрөөд байна.
Гадаад төрх
засварлахХамгийн жижиг тоншуул 7 гр жинтэй, 8 см урт байна. Хамгийн том зүйл нь 58 см урт, 600 гр жинтэй байсан гэгддэг Хан тоншуул юм. Үүний дараагаар Цагаан хошуут тоншуул 50 см урт, 500 гр жинтэй болно.
Ихэнх зүйл нь цагаан, хар ба бор, ногоон ба улаан өнгийн өд оролцсон зүстэй ба ихэнх одой тоншуул саарал болон оливын ногоон өнгөтэй байдаг.
Тоншуул нь мод нүхэлж цоолоход зохицсон хүчирхэг урт хурц хошуутай ба цоолсон нүхнээс өт хорхой зэргийг барьж иддэг урт наалдамхай хэлтэй.