Өмнөд Чүнчон

(Өмнө Чүнчон аймаг-с чиглүүлэгдэв)

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Өмнөд Чүнчон (Өмнөд Чунчон; Чүнчоннам-ду; сол. 충청남도, 忠清南道 Chungcheongnam-do; Англи: South Chungcheong Province; Орос: Чхунчхон-Намдо) юм. 1896 онд Чүнчон аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар хаяа залгаа Тэжон хотод байрлаж байгаад саяхан Хунсон хошуу руугаа төвлөн суусан. Чүнчоннамдугийн 8,628 км² газарт 2010 оны байдлаар 2,028,002 хүн аж төрөн сууж байна.

Өмнөд Чүнчон аймаг
충청남도
Chungcheongnam-do
Солонгос галиглал
 • Хангыл
 • Ханжа
 • Маккьюн-РайшауэрCh'ungch'ŏngnamdo
 • Шинэ латинчлалChungcheongnam-do
Өмнөд Чүнчон аймаг далбаа
Official logo of Өмнөд Чүнчон аймаг
Location of Өмнөд Чүнчон аймаг
Солбицол: 36°30′N 126°45′E / 36.500°N 126.750°E / 36.500; 126.750Солбицол: 36°30′N 126°45′E / 36.500°N 126.750°E / 36.500; 126.750
Улс Өмнөд Солонгос
Бүс нутагХосё
Томоохон хотЧонань
НийслэлХунсон-гүнь
Хуваалт8 хот; 7 хошуу
Засаг захиргаа
  ЗахирагчКим Те-хюм
(Ард түмний хүч)
Газар нутаг
  Нийт8,226.14 км2 (3,176.13 бээр2)
  Байр6-р байр
Хүн ам
 (2022)
  Нийт2,123,037
  Байр4-р байр
  Нягтрал258.08/км2 (668.4/бээр2)
Бэлгэ тэмдэг
  ЦэцэгШиваантиг
  МодУйлж буй бургас
  ШувууМандир уранхажин
Аймгийн Нийт Бүтээгдэхүүн (2020)
  Нийт115.5 их наяд
$92.4 тэрбум
ISO 3166 кодKR-44
АялгаЧүнчон
Вэб сайтАлбан ёсны хаяг (Англи хэл)

Өмнөд Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист тулж, бусад талаараа Кёнги, Умард Чүнчон, Өмнөд Чолла гэх 3 аймаг, Тэжон, Сэжун хэмээх 2 хот буюу аймгийн зэргийн бүгд 5 нутагтай хаяа залгадаг. Эндхийн хүн ардын дундаж орлого бусдаас их гэдэг нь 2010 оны нэг хүнд ноогдох ДНБ—$47,516 гэдгээр илэрнэ.

Өмнөд Чүнчоны Йонги хошуу гэж байсныг 2007 оноос засаг захиргааны хувьд зэрэг ахиулж онцлон өөртөө засах Сэжун хот болгон өөрчлөн байгуулжээ. БНСУ-ын нийслэл ирээдүйд Сөүлээс энэ хотод нүүн ирэх төлөвтэй.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Өмнөд Чүнчон одоогоор 8 хот (시 - ши), 7 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; Англи: county; Орос: уезд), бүгд 15 нутаг болон хуваагдаж байгаа.

# Нэр (монгол) солонгос англи орос Хүн ам (2010)
хот — (солонгосоор 시 - ши)
1 Чоньань 천안시 Cheonan Чхонан 574,623
2 Асань 아산시 Asan Асан 278,676
3 Сосань 서산시 Seosan Сосан 156,843
4 Танжинь 당진시 Dangjin Танджин 137,006
5 Кунжү 공주시 Gongju Конджу 122,153
6 Нуньсань 논산시 Nonsan Нонсан 119,222
7 Пурён 보령시 Boryeong Порён 97,770
8 Керюн 계룡시 Gyeryong Керён 41,528
хошуу (солонгосоор 군 - күн, гүн)
9 Хунсон 홍성군 Hongseong Хонсон 82,811
10 Есань 예산군 Yesan Есан 77,830
11 Пүё 부여군 Buyeo Пуё 67,584
12 Сочонь 서천군 Seocheon Сочхон 53,914
13 Тэань 태안군 Taean Тхэан 53,888
14 Кымсань 금산군 Geumsan Кымсан 52,952
15 Чон-Ян 청양군 Cheongyang Чхонъян 29,755
  1. "2021년 지역소득(잠정)".