Мандир уранхажин
Мандир уранхажин (Aix galericulata), урьд Халзан ангир болон Уран хажин гэгдэж байсан, нь Нугасныхан овгийн шувуу юм.
Мандир уранхажин | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Англид.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Aix galericulata (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Европ дахь тархац Aix galericulata
|
Гадаад төрх
засварлахЭнэхүү шувуу нь 41-49 см урт, далавчаа дэлгэхэд 65-75 см бөгөөд нас бие гүйцсэн эрэгчин нь харахад андашгүй өвөрмөц, тод, гоёмсог зүстэй. Эмэгчин нь жирийн бор сааралдуу өнгөтэй юм.
Энэхүү зүйл шувуу нь урьд зүүн Азид өргөн тархсан боловч, их хэмжээгээр гадагш худалдаалах, ой модыг огтолж тайрах зэргээр амьдрах орчин нь багассанаас блож ихээхэн цөөрсөн болно. Зүүн Орос болон Хятадад ердөө тус тус 1000 хос шувуу үлджээ. Японд 5000 хос бий гэсэн тооцоотой.
Мандир уранхажин нь ус, намаг, нуур цөөрмийн ойролцоох мод ихтэй газар амьдарна. Тэд усны дэргэдэх модны хонгил, ан цавд үүрээ засаж, 9-12 өндөг гаргадаг. 28-31 хоног дараад дэгдээхэй гарна. Тэд голдуу үүрээр, үдшийн бүрийд идэшлэн ургамлын үр зэргээр хооллодог.
Зургийн цомог
засварлах-
Хос
-
Эмэгчин
-
Хос
-
Дэгдээхэй.
-
Museum specimen