Үзэл санааны хоригдол
Үзэл санааны хоригдол (англи. prisoner of conscience, орос. узник совести) - 1960-аад оны эхээр Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллагыг үүсгэн байгуулагч, Британийн хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч Питер Бененсоны санаачлан гаргасан нэр томьёо бөгөөд улс төр, шашин, шинжлэх ухааны үзэл бодлоо тайван замаар илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдож байгаа эсвэл шоронд хоригдож буй хүнийг хэлдэг юм.
Улс төр, шашин шүтлэг, бусад итгэл үнэмшил, үндэс угсаа, хүйс, арьсны өнгө, хэл, яс үндэс, нийгмийн гарал, гэр бүлийн харилцаа, эд хөрөнгийн байдал, бэлгийн чиг баримжаа болон бусад хувийн шинж чанаруудаас шалтгаалан бие махбодын эрх чөлөө нь хорих болон бусад аргаар хязгаарлагдаж байгаа этгээдийг тус байгууллагаас үзэл санааны хоригдол гэж тодорхойлдог. Гэхдээ хүчирхийлэл, дайсагнасан байдлыг сурталчилж буй хүмүүсийг үзэл санааны хоригдол гэж үзэхгүй ажээ.
Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлснээр, 2020 оны эхээр дэлхийн улс орнуудад дор хаяж 150 “үзэл санааны хоригдол” хоригдож байгаа ажээ.
1962 оны анхны үзэл санааны хоригдол бол Прагийн хамба Жозеф Беран байсан бөгөөд тэрээр коммунист тогтолцоог буруушаасан номлолынхоо төлөө 14 жил (1949-1963) шоронд суужээ. Жил хагасын дараа түүнийг болон өөр дөрвөн ламын асуудлыг анхаарлын төвд оруулж чадсаны улмаас суллагдсан юм.
Орос дахь үзэл санааны хоригдлууд
засварлах2010 оны 12-р сарын 31-нд ОХУ-ын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийг дэмжсэн жагсаалд оролцсон Борис Немцов, Константин Косякин, Илья Яшин, Кирилл Манулин, Эдуард Лимонов нарыг 2011 оны 1-р сарын 8-нд үзэл санааны хоригдол хэмээн үзсэн байна. Үүний дараа 2010 оны 12-р сарын 31-нд Буриадын нийслэл Улаан-Үд хотод хэт даврагч үзлийн хэргээр баривчлагдсан Надежда Низовкина, Татьяна Стецура нарыг үзэл санааны хоригдол гэж хүлээн зөвшөөрсөн (ОХУ-ын Эрүүгийн хуулийн 282-р зүйл) юм.
2011 оны 5-р сарын 24-нд "Amnesty International" Михаил Ходорковский, Платон Лебедев, 2011 оны 9-р сард Алексей Навальный, 2012 онд Сергей Удальцов, Владимир Кара-Мурза нарыг үзэл санааны хоригдол гэж үзсэн.
Украины үзэл санааны хоригдлууд
засварлахДенис Чернега, Андрей Эварницкий нарыг үзэл санааны хоригдол гэж 2010 оны 6-р сарын 17-нд Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлөөс үзэж зохих шийдвэрийг гаргасан байна.
Сөрөг хүчний сэтгүүлч В.А.Муравицкийг 2017 оны 8-р сарын 1-нд эх орноосоо урвасан хэргээр баривчилж, эд хөрөнгийг нь хурааж, 15 жил хорих ял төлөвлөж байжээ. 2017 оны 12-р сарын 20-нд Эмнести Интернэшнл түүнийг үзэл санааны хоригдол хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тэрээр 330 хоног шоронд суусны дараа гэрийн хорионд орсон байна.
Беларусь дахь үзэл санааны хоригдлууд
засварлахБеларусийн хэд арван хоригдлыг "Эмнести Интернэшнл" үзэл санааны хоригдол гэж үзсэн. Тэдний хамгийн алдартай нь Юрий Иванович Бандажевский, Николай Викторович Статкевич, Александр Александрович Васильев, Александр Викторович Белятский, Виктор Дмитриевич Бабарико, Сергей Леонидович Тихановский, Павел Константинович Северинец, Михаил Николаевич Чигир нар юм.
Казахстаны үзэл санааны хоригдлууд
засварлахAmnesty International Болат Атабаев, Айгуль Утепова нарыг үзэл санааны хоригдол гэж үзсэн байна.
БНХАУ дахь үзэл санааны хоригдлууд
засварлах- Chen Wei
- Dhondup Wangchen
- Ershidin Israil
- Gao Zhisheng
- Guo Feixiong
- Guo Xiaojun
- Mao Hengfeng
- Shi Tao
- Wang Junling
- Wang Xiaodong